(Эрэгцүүлэл)
Зүүдэлдэггүй хүн гэж үгүй. Улс төрөөс ангид оршин амьдардаг иргэн гэж байхгүй. Улс төр ба зүүд нь аль аль нь нийгэм, сэтгэлгээний билэг тэмдэг. Улс төр ба зүүдний талаар эцэс төгсгөлгүй яриа өрнүүлж болно. Улс төрийн өнгөрсөн үйл явдлыг хийгээд зүүдэлсэн зүүдээ ямар ч байдлаар тайлбарлаж, тайлж болно.
Зүүдэлдэггүй хүн гэж үгүй. Улс төрөөс ангид оршин амьдардаг иргэн гэж байхгүй. Улс төр ба зүүд нь аль аль нь нийгэм, сэтгэлгээний билэг тэмдэг. Улс төр ба зүүдний талаар эцэс төгсгөлгүй яриа өрнүүлж болно. Улс төрийн өнгөрсөн үйл явдлыг хийгээд зүүдэлсэн зүүдээ ямар ч байдлаар тайлбарлаж, тайлж болно.
Бид зүүдээ удирдахыг хүсч байгаа шиг улс төрчид массыг араасаа дагуулахыг ямагт хүсч байдаг. Бид зүүдэндээ ид шидийн сайхан ертөнцийг үзэж, хүсэл биелэхийг мөрөөдөж байдаг шиг улс төр бодит амьдралд бүх нийтээрээ жаргах диваажинг бүтээхийг эрмэлзэж байдаг. Бид биеийн хийгээд сэтгэл зүйн хүсэл мөрөөдлөө зүүдэндээ гүйцээхийг эрмэлздэг шигээ улс төр хүмүүний хүсэл тэмүүллийг бодит байдалд гүйцэлдүүлэхийг тэмцэж байдаг.
Хүн төрөлхтөнд зүүдийг тайлж, тайлбарлах оролдлого нэн эртний хэдий ч өдгөө хүртэл уг үзэгдэл тун муу судлагдсаныг хүлээн зөвшөөрдөг. Зүүд нь гарт баригдах бодит зүйл биш бөгөөд түүнийг хэмжин тодорхойлох, ухамсарлах ойлгох ямар ч аргагүй.
Улс төр гэж юу болохыг судлах оролдлого мөн л эртний сурвалжтай хэдий ч албан ёсоор шинжлэх ухаан гэж тооцогдоод нэг жарныг туулж байна. Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл баялаг хэлбэр, агуулгатай, нийгмийн салбар салаа мөчир бүртэй нягт уялдан сүлжилдсэн шинжтэй.
Улс төр гэж юу болохыг судлах оролдлого мөн л эртний сурвалжтай хэдий ч албан ёсоор шинжлэх ухаан гэж тооцогдоод нэг жарныг туулж байна. Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл баялаг хэлбэр, агуулгатай, нийгмийн салбар салаа мөчир бүртэй нягт уялдан сүлжилдсэн шинжтэй.
Нэгэн багш бяцхан сурагчдаараа зүүдэлсэн зүүдийг нь байнга яриулдаг байжээ. Хүүхдүүдийн зүүдэлсэн зүүд өөр хоорондоо тун адилхан бөгөөд тухайн үед нийгэмд өрнөж буй үйл явдлуудтай зайлшгүй холбогдсон шинжтэй байж гэнэ. Харин нэг л хүүхэд бусдаасаа тэс өөр зүүд зүүдэлдэг агаад илүү баялаг агуулгатай, сонин содон дүрслэлтэй байдаг ажээ. Тэр хүүхдийн бусдаас ялгагдах онцлог нь тэдний гэрт телевизор байдаггүй байсанд л тэрхүү хүүхдийн онцлог оршино. Ингэхэд өдгөө телевизгүй айл гэр юусан билээ? Улс төр гаргадаггүй телевизийн суваг гэж байдаг билүү?
Улс төр, өрнөж буй улс төрийн нөхцөл байдал бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг юм. Нэг үгээр бид орон нутгийн явцуу хүрээнд ч, дэлхийн бодлогын том ертөнцөд ч улс төрд өрнөж буй үйл явдлын талаар мэдээллээс ангид нэг ч өдрийг өнгөрөөх боломжгүй цаг үед амьдарч байна.
Мэдээллийн эрин зуунд “улс төржсөн” зүүдний тухай өөр олон зүйлийг олж мэдэж болно. Улс төр, нийгмийн зүтгэлтний хувийн амьдралын тухай хов живийг бид байнга сонсож, тэдгээрийн талаар өөрийн чинь талаар хүмүүс юу гэж ярьдгаас ч ихийг гадарладаг. Эдгээр хүмүүсийн дүр төрх бидний амьдралд өрнөж буй үйл явдалтай холилдон уусч улмаар зүүдэнд нэвтрэн орж, улс төрчдийн амьдралын тухай бодит мэдээллийг улам бүр оюун ухаанд бэхэлж байдаг аж.
Хэрэв таны зүүдэнд хэн нэгэн нэр хүндтэй, алдартай улс төрч үзэгдэх юм бол тухайн нөхцөл байдал, хүмүүсийн дунд хайран цаг хугацаагаа алдсандаа харамсахын илрэл хэмээн тайлбарладаг аж. Улс төрийн маргаан мэтгэлцээнд оролцож байна гэж зүүдлэвэл найз нөхдийн урван тэрслэлттэй учрахын цондон.
Португалийн судлаачид нэг сонирхолтой судалгаа явуулжээ. Судлаачид хүмүүс ямар гээч “аймшиг”-ийг зүүдэндээ үздгийг мэдэхийг хүссэн байна. Хамгийн их зүүдлэгддэг зүүд бол хөлгүй ангалд унах, нийт санал асуулгад оролцогчдын тал хувь нь ийнхүү “унаж” үзсэнээ хэлжээ. Үүний зэрэгцээ цөлд мөрдөн мөшгөлтөөс зугтахаар гүйж, гүйцэгдэж буй зүүд ч түгээмэл байсан гэнэ.
Дээрх зүүд нь улс төрчид тэмцэлдэн зүтгэж, улмаар арайхийн олж авсан эрх мэдлийн оргилоосоо хальж унахгүйг хичээн, барьж авсан шатныхаа бариулаас үхэн хатан зууралдах үзэгдлийг санагдуулахгүй байна гэж үү? Тэд эрх мэдлийн титмийг анх атгуулсан ард түмнээсээ улам бүр холдон зуларч, олон түмэнтэй уулзаж учрах нь хүнд хэцүү халирам “там” болж хувирдаг мэт аашладгийг илэрхийлэхгүй байна гэж үү?
Насанд хүрэгчдийн хувьд зүүд нь сэтгэл зүйн хийгээд биеийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг илэрхийлдэг бол хүүхэд, өсвөр үеийнхэнд амьдралын нарийн төвөгтэй нөхцөл байдалд дасан зохицоход тусладаг гэдэг. Харин иргэдийн хувьд улс төр нь нийгмийн хөгжлийн цаашдын хандлагыг баримжаалах толь болдог бол хүүхэд багачуулын хувьд зөвхөн томчуулын ойлгодог учир битүүлэг, заримдаа “ямар ч хэрэггүй” тоглоомыг санагдуулдаг.
Улс төрийн талбар, зүүд хоёр төсөөлж буйгаас минь илүү олон янзын тоглолтыг үзүүлдэг нууцлаг ертөнцүүд. Хүн бол зүүдний амьтан, улс төрийн бодьгал. Аль алингүйгээр хүн оршин байх аргагүй бөлгөө.
зүүднээсээ болж хүнд дурлаж болох уу
ReplyDeleteene heregtei ym bn bayrlalaa
ReplyDelete