Ярилцлагын булангийн маань хоёр дахь зочин. Бас л цахим хэлбэрээр танилцаж, яриа өрнүүлсэн. Тэр жирийн уран бүтээлч залуу. Ингэхэд ер нь “жирийн” хүн гэж байдаг бил үү? Хүн бүр өөрийн дотоод ухамсар, хувь тавилан, аз тохиолтой, нэг үгээр бүгд л ер бусын ертөнц мэт санагдах юм. За “гүн ухааны бясалгал”-аа түр орхиод эчнээ танилтайгаа хөөрөлдсөн ээлжит цахим ярилцлагаа хүргэе.
Д.М: Өөрийгөө товч танилцуулах уу?
Э.М: Намайг Энхболдын Мягмардорж гэдэг. 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 75-р сургууль, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран зургийн ангийг 2003 онд төгссөн дөө. Одоо уран дархан, зураач мэргэжлээр чөлөөт уран бүтээлчээр их дэлгүүрт ажиллаж байна даа.
Д.М: Өө тэгвэл бид хоёр чинь амьдаа юм байна. Амидаа тэгвэл мэргэжлээ бүр багадаа сонгосон хэрэг байх нээ.
Э.М: Багаасаа зурдаг байсан. Хүсэл мөрөөдөл, зөн совингоооо л явсан гэх үү дээ.
Д.М: Зураг зурахаас гадна дархан хийдэг гэсэн үг үү?
Э.М: Тийм ээ, өвөө маань бурхан зурдаг зураач, дархан хүн байсан юм билээ?
Д.М: Тэгэхээр удам дамжсан уран бүтээлчид байх нь, одоо өвөөгийн чинь уран бүтээлээс үлдсэн юм бий юу эсвэл хэлмэгдүүлэлт, соёлын хувьсгалаар устгагдсан уу?
Э.М: Байгаа. Ц.Минжүүр гэж хүн байсан. 1966 онд тухайн үеийн мөнгөн тэмдэгтийн эх загварыг бүтээснээр нь цөөн хүн мэднэ ээ. Бүтээсэн бурхан, бас зурсан зурагнууд нь музейд байдаг юм.
Д.М: Ингэхэд зураач хүн гэхээр манайхан байгалийн зураг эсвэл нэг уул ус, морь зурсан хүмүүс гэж ойлгох нь түгээмэл. Чиний хувьд юу зурдаг вэ? Ер нь монголчууд зураг хэр уншиж ойлгож чаддаг вэ?
Э.М: Би хүссэнээ л зурах дуртай, бүх урсгалаар чадна гэдгээ илэрхийлэх гэж. Одоо нэг үеэ бодвол монголчууд маань зураг сайн ойлгодог болсон. Монголчууд ер нь юманд угаасаа мэдрэмжтэй ханддаг ард түмэн гэж санагддаг шүү.
Д.М: Гэхдээ л уул ус, морины зураг моодноос гарахгүй биз?
Э.М: Монголчуудыг уул ус, адуунаас нь салгаж авч үзэх аргагүй шүү дээ. Мориороо л түүхээ бүтээж чадсан байхад ард түмэн. Би хотын унаган иргэн. Адуу мэддэггүй хэрнээ морь зурж өссөн. Мориноос эхлүүлээд л бусад амьтдыг зурж сурсан даа.
Д.М: Ажил мэргэжлийнхээ зовлон жаргалаас жаахан хуваалцаач?
Э.М: Ямар ч мэргэжлийг сайн чаддаг байх нь сайхан хэрэг. Дарханы мэргэжил бүх юмыг хийж сургахыг шаарддаг. Би үүнийг хийж сурах юмсан гэсэн хүслийг оргиллуулдаг. Ямар ч бүтээлээ ид хийж байх үед, мөн дуусгаад дараа нь харж, өөрөөрөө бахархах сайхан шүү. Харин сайхан юм хийе гэж зүтгэж байх үед материал санхүү болохгүй байх нь хэцүү дээ. Тэр үед бүтээлээ хямдхан ч гэсэн зарахад хүрдэг.
Д.М: Зурах дургүй сэдэв гэж байгаа юу?
Э.М: Санахгүй байна. Энэ талаар бодож байгаагүй юм байна шүү.
Д.М: Тэгвэл зурах боломжгүй сэдэв гэж байх уу? Тухайлбал, улс төрийг зурж болох уу?
Э.М: Зурж чаддаггүй зураач гэж байхаас зурж болохгүй зүйл гэж байхгүй гэж сонссон юм байна.
Д.М: Зураачдаас хэний бүтээлийг сонирхож, хэнийг хүндэлж явдаг вэ?
Э.М: Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг биширдэг.
Д.М: Нээрээ, зураач гэхээр би орчин үеийнхнийгээ л бодож сууна. Гэтэл эрт үеэс Монголчууд урлан бүтээж ирсэн ард түмэн шүү дээ?
Э.М: Харин орчин үеийн монгол зураачдаас До.Болд, О.Энхтайван нарыг илүү хүндэлдэг дээ.
Д.М: Ер нь зураачид уулзахаараа юу ярьдаг бол? Сонин ертөнт байж чаддаг болов уу, эсвэл энгийн сэдвээр л буу халдаг уу?
Э.М: Бүх зүйлийг урлагийн өнцгөөс харсанаа ярьдаг, “Тэр тэгж бүтээжээ” гээ л. Зураач найзуудтайгаа сайхан уулзаад, салж явахдаа гоё санаа олсон харьдаг даа.
Д.М: Орчин үед технологи өндөр хөгжсөн. Заавал цаас, будаг гэж байхаар компьютер дээр тусгай программыг нь ашиглаад зурчихаж болдоггүй юм уу?
Э.М: Би компьютер, гар утсанд тийм дуртай биш ээ. Бид мэдэрч амьдардаг. Амьд юм гэдэг өөр. Яахав компьютер дээр зурна л даа. Сайхан зүйл мэдрэгдэггүй юм аа.
Д.М: Компьютер дээр зурдаг Монголын уран бүтээлчид хэр их вэ?
Э.М: Байдаг л байх даа. Би сайн мэдэхгүй байна.
Д.М: Зураг зурахтай чинь холбоотой тохиолдсон сургамжтай эсвэл хөгтэй явдлаасаа яриач амидаа.
Э.М: Би багадаа морь зурдаг байлаа. Нэг өдөр үхэр зураад сууж байсан чинь ээж шоолоод, баахан инээж билээ? Тэгсэн битүү туурайтай үхэр зурж байсан гэнэ. Би морь мал, үхэр хараагүй хотын жаал. Гэхдээ зураач найз нар дундаасаа адууг хурдан, сайн зурдаг нь байсан шүү. Хэхэ.
Д.М: Хөгжилтэй юм. Зураг зурахаас өөр юу сонирхдог вэ?
Э.М: Өө. бүжиглэх дуртай. Бас шүлэглэнэ, ер нь ямар ч юм оролдохдоо мэдрэмжиндээ итгэдэг шүү.
Д.М: Уран бүтээлээ олон нийтэд танилцуулж амжсан уу?
Э.М: Хараахан амжаагүй ээ. Их дэлгүүр дээр одоохондоо захиалгын зурагнууд байлгаж байгаа. Үеэл ах маань бас зурдаг юм, авангард чиглэлээр.
Д.М: Тэгээд хэзээ уран бүтээлээ нийтэд хүргэхээр төлөвлөж байна даа?
Э.М: Энэ зун үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа. Уран бүтээлээ үргэлжлүүлж л байна. Сурах судлах зүйл их байна.
Д.М: Сурах судлахад цаг зав гарах юм уу тэгээд?
Э.М: Хийе гэж хүсэх юм бол гаргана даа.
Д.М: Гэр бүлийнх нь хүсэл сонирхол, ажил мэргэжлийг чинь хэр хүлээж авдаг вэ?
Э.М: Дэмжинээ. Ээж бол бүр их багад маань зурж байсан зурагнуудыг хадгална. Би нэг хэсэг зургаа орхисон юм. Янз янзын ажил хийсэн дээ. Нэг өдөр үзэсгэлэн үзээд, зураг зурахыг хүсч байгаагаа мэдэрсэн. Одоо бол хүмүүс “зураачаа” гэж дуудахад нь бага насныхаа өмнө буруугүй юм шиг санагддаг.
Д.М: Харахаас л дургүй эгдүү хүрдэг тийм уран бүтээл, зураг бий юу? Эсвэл байнга үзээд л баймаар...
Э.М: Байна аа. Одоо манай “Цэцэг” төв мөвөөр зардаг халтуурны салоны, хүний нүд хуурсан, өнгөлөг зургууд. Хөдөөнийхөн их авна. Хүнд бэлэглэнэ. Гадныхан хараад гайхна. Би москвагийн салоны зургуудыг үзсэн. Тэнд бас тийм болхи нь байдаг л юм билээ. Мэдээж зурах урам зориг бадраадаг сайхан зургууд бий. Жишээ нь, О.Энхтайван багшийн зурагнууд, Гавроош буюу Мөнхжаргалын бүтээл, Москвагийн Намдагийн Даш гэж халимаг барималчны бүтээлүүд гоё санагддаг.
Д.М: За бид хоёрын ярилцлага өндөрлөх дөхөж байна. Сүүлд нэг юм асууя. Асуултад хариулахдаа жаахан удаад байх шиг байсан. Мэргэжлээсээ болоод нухацтай бодоод байв уу? Эсвэл техникийн боломж нь хэцүү байв уу?
Э.М: Өө, аль аль нь, хэхэ.
Д.М:Ярилцлага өгсөнд баярлалаа амидаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Үзэсгэлэн гаргахаараа уриарай.
Э.М: Баярлалаа. Урина аа. Эцэст нь гадаадад байгаа монгол залуустаа “бүгдээрээ бахархах түүхийг бүтээцгээе” гэж хэлмээр байна.
Холбогдсон: Москва-Улаанбаатар.
2011 03 13.
Hi Miigaa bagshaa estoi goe yriltslaga boljeeeeee. aimar taalagdlaa
ReplyDeleteZurj chaddaggvi zuraach gej bxaas zurj boldgvi zvil gej bxgvi gej vnen vg bnaa
ReplyDeleteOdoo ch bvr zurj chaddaggvin bj vzesgelen gargaad l sonin sonin zuraach gexed xetsvv xvmvvs olshirchjeee bvvr zuraach gedeg neriin vne tseniig unagaad bgaa ch yum shig. Gexdee xvmvvs yamar zuraach ni awiyastai uwurmuts setgedeg ni we gedgiig nvdeeree xaraad l yalgadag bailgvidee muu zuraachid bol tgd l shalgarlaar unatsgaana dooo.
ReplyDeletesaihan yriltslag boljee
ReplyDeleteurlagin humusin dotod ertsunts uneher sonirholtoi,ted buhnig ur untsgus ni harj tunige uran butelde uvurmutsur tusgan haruldag.
ReplyDeleteUran butelin undur amjilt husi!