2011/03/17

МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ

Хүүхэлдэйн кино гэдгийг баахан зураг зурах юм уу эсвэл нэг баримлын шавар, хүүхэлдэйг бага багаар хөдөлгөж зураг авдаг нүсэр ажил орчин цагийн тоон технологийн ачаар маш хялбар болжээ. Өдгөө том хүн бүү хэл жаахан хүүхэд хүртэл компьютер, холбогдох програм хоёр нь байхад гэртээ өөрийн гэсэн хүүхэлдэйн киног үйлдвэрлээд байх нөхцөл аль хэдий нь бүрдэж. Гэхдээ л анимшн хийх тал дээр бид өрнөдийг гүйцэх болоогүй нь кинотеатрт гаргачихаар хүүхэлдэйн кино бүтээж амжаагүйгээс бэлэн харж болно.  
 
Урансайхны кино дотооддоо сэргэж байгаа шиг хүүхэлдэйн киноны чиглэлээр монголдоо төдийгүй дэлхийн зах зээл дээр борлогдохуйц гайхалтай бүтээлийг Монгол залуус маань удахгүй бүтээж эхлэнэ гэдэгт итгэж байна. 

Энд хувь хүмүүсийн бүтээсэн анимшнийг та бүхэндээ танилцуулж байна. Зохиолчийн зөвшөөрөл энэ тэрийг нь авч амжсангүй. Угаас ийм богино хэмжээний монгол хүүхэлдэйн кинонууд  нэг бус бүтээгдсэнтэй та бүхэн http://www.youtube.com/ сайтаас орж танилцах бүрэн боломжтой. Харин тэр дундаас  Монголын нийгмийн амьдралыг богинохон хугацаанд нилээн хурцхан харуулж чадсан доорх бүтээлийг сонгон та бүхэндээ хүргэж байна. Ялангуяа тэр лүнзгэр том машин уначихаад, хогоо бусдад буян болж байна хэмээн сэтгэж хаядаг мундаг гаруудын тухай харуулсан хэсэг бодит байдлаас хол биш санагдсан. Мэдээж хүүхэлдэйн кинонд алдаа дутагдалд бий л байх. Гэхдээ өөлж сөөлөхөөсөө илүүтэй ийнхүү оролдлого гаргаж, өөрийгөө  хөгжүүлэх төдийгүй энэхүү салбарт нэг ч "цучил асааж" буй "Монгол хүний үнэ цэнэ" анимшнийг бүтээсэн "Тэмүүн"студи, Н.Энхмэнд болон бусад уран бүтээлчиддээ цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсэе! 

Заримдаа нийгмийн амьдралын талаар утга учиргүй, урт удаан цагийн цэцэрхэл сонссоноос утга санаа агуулсан зураг, богинохон хүүхэлдэйн киног үзчихсэн нь хамаагүй дээр...

2 comments:

  1. ео хэдийгээр муухай төгсч байгаа ч яг л өнөөгийн амьдрал ийм амьдрал үнэхээр их байна шүү дээ. Бурхан минь

    ReplyDelete
  2. Сэтгэл минь үнэхээр хямарчлаа. Уг нь эзэн биет дүрс биш ч гсэн байраг уйлах нь ээ Маш их эмзэглэлээ Айхтар бүтээл байна. Энэ ер нь цуврэл байх хэрэгтэйн байна.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)