Хэл бол соёлын хэрэглээ, соёлын эрх чөлөөний биелэл болох утгаараа соёлын адилсал болж, харин эсрэг тохиолдолд ялгааны илрэл болдог. Орос хэл, соёлоор хойд хөрштэйгээ тийнхүү ижилсэх хэрэг ХХ зууны монголд өрнөсөн юм.
Тийнхүү тэр үеийн дэлхийн их гүрэнтэй (энэ утгаараа Монгол дүү нь) эзэнт их гүрэн байсан монголчууд (энэ утгаараа Монгол ах нь байлгүй дээ) ах дүүгийн харилцаанд билээ. Гэхдээ ах дүүгийн харилцаа гэдгийг найрамдалт, хамтын, нөхөрсөг гэсэн утгаар халхавчилж байв.
Соёлын бодлого, соёлын эрх чөлөөний үүднээс олон соёл зэрэгцэн орших бодлогыг баримталж байсан нүүдэлчдийн төр хийгээд нүүдлийн иргэншлийн хөдөлгүүр болсон адуун соёл, түүний гол бүрдэл дөрөө, ташуур нь дэлхийгээр дайтаж явсан морьтнуудын хувьд чухал хэрэгсэл байсан гэдэг. Өнөө ч хөдөөгийн морь унаж, тэнзэн ташуур далайсан залуус зодоон цохионд уухайлан орохдоо айхгүй төдийгүй бэлэн л байдаг.
Эдүгээ морь, дөрөө, ташуурын аль нь ч орчин цагийн монгол хэлнээ давхар утгат соёлын концепт болсон бөгөөд төмөр дөрөөний тухай объект утгаас морьтныг газраас хөндийрч, морины нуруунаа гаргахад нь дэм, тулгуур болж эрх чөлөөнд тэмүүлэх хүслийн хэрэглүүр болж буй тухай шилжсэн утга холбогдлын үүднээс хэрэглэж байгаа билээ. Тэдгээрийн нэг илрэл нь эх хэлнээсээ гадна гадаад хэлийг нэг болоод нэжгээд хэдээр нь эзэмшсэн хүнийг эрдэмтэй номтой гэхээс гадна “морьтой”, “хос морьтой”, “хөтөлгөө морьтой” хүн хэмээн нэрлэх болсон явдал юм.
Сайн морьтноос гадна сайхан морины нуруунд халгаатай морьтон ч бас байдаг шиг гадаад хэлийг сурахын зэрэгцээ түүнийг хэрэглэх, ашиглах, зарим нэр томъёог төрөлх буюу унаган хэлнээ унага даага мэт номхруулах, орчуулах үйлнээ урагш муутай хандах нь их эрдэмтэн Б.Ренчин гуайн “Марк Твений минь махы нь идэж дээ” /1958/ гэсэн орчуулгын шүүмж бичихэд хүргэдэг лугаа адил үйл . Тэрээр орчуулга бол соёлын эрхэм үүрэг гэдгийг онцлон тодотгоод хайртай сайхан ардынхаа хэлний чадлыг дутуу ашигласан явдлыг шүүмжилсэн байдаг.
Гадаад хэлийг дөрөөлж буй үе буюу голлох гадаад хэлний хэрэглээний хувьд, тодруулбал ХХ зуунд Монголчууд орос хэл, кирилл цагаан толгойн үсгийг авч хэрэглэснээрээ монгол хэл эвдэрсэн, хөгжсөн гэх туйлширмал маргаан байдаг. Харин энэ маргаанд эх хэл соёлын их эрдэмтэн Ш.Лувсанвандангийн хэлсэнчлэн “үгийн сан эвдрэхийн хамт бүтнэ, бүтэхийн хамт эвдэрнэ” хэмээн шүтэн барилдлагааны томъёоллыг харгалзан үзэх нь олонтаа байдаг.
Монголчуудын ертөнцийн хэлмэл зураглалын тогтолцооны ХХ зууны хөгжилд орос хэлний нөлөө гарцаагүй чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг шинжлэх ухааны нэр томъёо нутагшиж, шинжлэх ухаанч сэтгэлгээний хэв маягийг энэ хэлээр байгуулж ирснээр тайлбарлаж болно.
Хэлний мэргэд үүнийг зарим талаар дөрөөлөх хэл хэмээн нэрийдсэн нь санамсаргүй хэрэг биш ээ. Угаас морьтон монголчуудын хэллэг сэтгэлгээний уламжлалаар аваад үзсэн ч гадаад хэлэн дээр “морьдох” /Б.Ренчин/-ын тулд дөрөөлөх хэл /С.Галсан/ чухал бөгөөд дэлхийг байлдан дагуулахад дөрөө ташуур хоёр онцгой үүрэг гүйцэтгэсэний нэгэн адил дэлхийн соёлт ертөнцтэй холбож хэлхэж өгснөөрөө дөрөө лугаа үүрэг гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, монголчууд орос хэлтэй “барилдаж” /Н.Энхбаяр/ гаршсан, түүнийхээ хэрэглээг бусад гадаад хэл, соёлыг сурахад ч ихээхэн дөрөөлж байгаа тул мэдээллийн технологитой “уралдах”-д хүчтэй түлхэц өгч байна.
Нөгөө утгаар “орос” гэдэг үгийн монгол хэлэн дэхь коннотаци буюу давхар утга нь “найдвартай”, “хаялгатай” буюу “орос шиг байх” гэсэн хэлц утга бүхий байгаа нь эзэндээ түшигтэй монгол морь лугаа “дөрөөлөх”-д булгихгүй, унахад урагшлах, хазайсан ч “дэлээ дэвсэх” найдвар бүхий хэл гэж үзэх боломжтойг хэлж буй хэрэг мөн.
Хэл бүхэн адил үнэт зүйлс мөн гэдэг утгаараа орос хэл бусдаас илүү сайн сайхан гэх үндэслэлгүй ч ХХ зуунд дэлхийн тэргүүлэх их гүрэн байж өмнө зүгт Вьетнам, хойд зүгт Балтийн тэнгис хүртэл хэл соёлын орон зайгаа тэлсний улбаа, эдүгээ ч олон улсын болон дипломат харилцааны хэл болохын хувьд, Монголчуудыг өнгөрсөн зуунд Европын хэл соёлтой танилцуулахад гүйцэтгэсэн соёлын үүрэг, ач холбогдлоор нь үнэлж буй хэрэг юм.
Монголын шинжлэх ухааны нэр томъёо нутагшихад чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг орос хэл соёлын судалгааны Монголын төлөөлөгчид хангалттай өгүүлсэн байдаг. Харин орос хэл ХХ зууны монголчуудад соёлын төдийгүй эдийн засгийн дөрөө болох хөрөнгө оруулалтын хэл байснийг болон өнөөгийн нөхцөл байдлын талаар авч үзвэл өөр дүр зураглал харагдах бөлгөө. Энэ утгаараа хэлний бодлого бол хөрөнгө оруулалтын бодлого юм.
Түүнчлэн хөрш орнуудын соёл-түүхийн ээдрээт харилцаанаас улбаатайгаар харилцан нэгийгээ шүүмжлэх, таагүй хандах явдал үндэстэн угсаатны зураглалд нийтлэг байдаг шиг Монгол-Оросын харилцаанд ч нэг бус илэрдэг. Энэ нь нөгөө талаар соёлын харилцаанд хоёр тал ойр дотно байсныг ч бас харуулна. Ямартай ч Монголчуудад Орос маягийн европ соёлын толбо үлдсэн болохыг Азийн бусад улс орны соёлтой өөрсдийгөө харьцуулан үзэхэд мэдрэх боломжтой. Өнгөрсөн зуунд өнөө үе шиг шашин шүтлэг нээлттэй бөгөөд орос хэл соёлд талтай лам нар байсан сан бол төвд нэрний хувь хэмжээ эрс буурах байсан бизээ.
Монгол хэлнээ хаан, хатан гэдгээс эхлээд худалч хулгайч хүртэл “Х” үсгээр эхэлсэн үгсийн давамгайлж байдаг бол орос хэлнээ “П” үсэг тэргүүн байр эзлэдэг. Олон ч харь бөгөөд орос үг монгол хэлнээ нутагшиж бүтэн өгүүлбэр бичих хэмжээнд хүрч байсан бол энэ төрлийн шилжилт өнөө англи хэлнээс ч явагдаж байна. Энэ бол хэлний хувьд ердийн үзэгдэл бөгөөд харин монгол хэл үг зүйн хувьд нээлттэй тогтолцоо болохоо харуулж буй хэрэг юм. Гагцхүү энэ үйл явцад Монгол хэл соёлын “харуул занги” болсон эрдэмтэн судлаачид мэргэжлийн чадвар, итгэл үнэмшил болон хүсэл зоргийнхоо дагуу хяналтын болон шүүлтүүрийн үүргээ гүйцэтгэх ёстой.
Орос хэлний бодлого ба Оросын хөрөнгө оруулалт:
Хэлний бодлого бол эцсийн дүндээ хөрөнгө оруулалтын бодлого болох тухай өмнө цухас өгүүлсэн билээ.
Хэлний бодлого бол эцсийн дүндээ хөрөнгө оруулалтын бодлого болох тухай өмнө цухас өгүүлсэн билээ.
ХХ зууны монголын төрт ёсны нэг том ололт бол төрийн бодлогын цөм бөгөөд бүрэлдэхүүн болох соёлын бодлого төлөвшсөн үйл явдал юм. “Соёлын бодлого” хэмээх нэр томъёог ЮНЕСКО 1969 оноос эхлэн дэвшүүлж, төрийн бодлогын салшгүй чухал хэсэг болгон гишүүн орнууддаа хэрэгжүүлэхийг уриалж, улмаар хэрэгжүүлэгч байгууллага болох “Соёлын яам”-ыг гүйцэтгэх засаглалынхаа бүрэлдэхүүнд зайлшгүй багтаахыг чухалчилсан байдаг. Монгол Улс ч энэ жишгийн дагуу салбарын яамаа БСШУЯ хэмээн нэрлэж байна. Харамсалтай нь соёлын өв ба хамгаалал, тэдгээрийн бүртгэл болоод хадгалалт хамгаалалт буюу музейн байр савнаас өгсүүлээд дорвитой эрс өөрчлөлтийг хараахан хийж чадахгүй л байна. Яамны нэрэнд байгаа “соёл” хэмээх үгнийхээ төлөө СУИС байгаа мэт боловч соёл судлалыг дэмжих хөгжүүлэх талаар төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ сүүлийн жилүүдэд үндсэндээ үгүй юм.
Энэ бодлого төлөвшихдөө хэлний бодлогыг ямагт тэргүүн зэрэгт авч үзэх нь зайлшгүй чухал. Тэгвэл өнөөгийн олон янз ертөнцөд соёлын эрх чөлөөг хангахын тулд төрийн бодлого дараах таван чиглэлд анхаарах ёстой ажээ. Үүнд улс төрийн амьдралд оролцох оролцоог хангах бодлого, шүтэн бишрэх эрх чөлөөг хангах бодлого, эрхийн плюрализмын бодлого, хэлний бодлого, нийгэм эдийн засгийн бодлого зэрэг багтана. Үүнээс бид хэлний бодлогын өнөөгийн байдлыг авч үзэх, хэрэгжүүлэх шаардлага нэн тулгамдсан асуудал болж байна.
ЮНЕСКО-гоос гаргасан “хэлний гурван түвшний томъёолол” хэмээх төрийн албан ёсны хэлний шинж тэмдгийг заасан байх бөгөөд түүнд:
1. Олон улсын харилцааны хэл: Колони байсан улс орнууд эзэрхэж байсан улсынхаа хэлийг төрийн албан ёсны хэл болгон хэрэглэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байдаг. Тэр дундаа даяаршлын энэ эрин үед бүхий л улс орон олон улсын харилцаа, эдийн засгийн даяаршмал харилцааны нөхцөл байдалд оролцох, хэрэгцээт мэдлэг боловсрол олж авахын тулд олон улсын харилцааны хэлийг эзэмших зайлшгүй зүй тогтолт шинжтэй болж байна. Өөрөөр хэлбэл, эзэнт гүрний хэлээс эх хэлрүүгээ шилжихэд колони улсуудын хувьд цаг хугацаа нилээд хэрэгтэй болох нь харагдаж байна гэсэн байдаг. Тодруулбал Балтийн тэнгисийн эрэг орчмын улсууд орос хэл соёлоос яаран өөрсдийгөө тусгаарласан нь зарим талаар тийм ч сайн нөлөө үзүүлээгүй байж болох юм.
1. Олон улсын харилцааны хэл: Колони байсан улс орнууд эзэрхэж байсан улсынхаа хэлийг төрийн албан ёсны хэл болгон хэрэглэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байдаг. Тэр дундаа даяаршлын энэ эрин үед бүхий л улс орон олон улсын харилцаа, эдийн засгийн даяаршмал харилцааны нөхцөл байдалд оролцох, хэрэгцээт мэдлэг боловсрол олж авахын тулд олон улсын харилцааны хэлийг эзэмших зайлшгүй зүй тогтолт шинжтэй болж байна. Өөрөөр хэлбэл, эзэнт гүрний хэлээс эх хэлрүүгээ шилжихэд колони улсуудын хувьд цаг хугацаа нилээд хэрэгтэй болох нь харагдаж байна гэсэн байдаг. Тодруулбал Балтийн тэнгисийн эрэг орчмын улсууд орос хэл соёлоос яаран өөрсдийгөө тусгаарласан нь зарим талаар тийм ч сайн нөлөө үзүүлээгүй байж болох юм.
Эдүгээ энэ байдал колони биш байлаа ч гэсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад болон өнөөгийн Монгол улсын хувьд ч орос хэлний нөлөөллийн байдалтайгаар ажиглагдаж байгаа билээ. Харин эзэрхэж байсан улсын хэл гэдэг утгаараа бол Латин Америк дахь испани хэл, Английн колони байсан Энэтхэг болон бусад олон улс орнуудад тухайн хэл албан ёсны хоёрдох болон төрийн хэлний статустайгаар хэрэглэгдэж байгаагаас харж болно. Харин орос хэлний хувьд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын хувьд хэлний холбоо хамаарал хэвээр байсаар байна.
2. Нийт үндэстний нэг хэл. Хүн амын тодорхой нэг хэсэг буюу хэлний янз бүрийн бүлгүүд зэрэгцэн оршиж байгаа улс оронд хэрэглэгдэнэ. Тухайлбал дорнод африкийн улс орнууд олон хэлээр ярьдагч суахили хэл илүү нэгдмэл шинжтэй. Олон янзын үндэстнүүд болон суурьшсан цагаач иргэд ихтэй улс оронд энэ байдал зайлшгүй шинжийг олдог байна. Хятадад ч олон хэл аялгаар ярьдаг ч Хань үндэстний мандарин хэл илүү нэгдмэл шинжтэй гэж үздэг.
3. Төрөлх хэл: Олон үндэстэн нэг газар олон жил зэрэгцэн оршвол албан ёсны хэлээс гадна, үндэстэн хоорондын харилцааны хэлийг эзэмших, мөн төрөлх хэлээрээ ярьж харилцах хэрэгцээ үүсдэг байна. Энэ байдал Азийн олон улс оронд ажиглагдах бөгөөд Малайз, Сингапур болон бусад орноо малти буюу олон соёлт ертөнц рүү Азийн ард түмэн нэн түрүүн орсон гэж үзэх үндэстэй байдаг. Энэ нь тэдний билингвистик төлөвөөс ч харагдана.
Энэхүү томъёоллоос үзвэл Монгол улс хэлний бодлого, хэлний засаглал, хэл бичгийн хэрэглээний түвшиндээ төрийн байгууламж болон үндэстэн угсаатны хувьд нэгдмэл болохын учир төрийн албан ёсны хэл нь нэгдмэл нэгэн буюу Монгол хэл байх нь зүй ёсны болж байна. Гэхдээ энэ нь чанартай, олон талт, хэрэгцээ бүхий соёл боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардлагатай олон улсын харилцааны хэлүүдийг эзэмшихэд саад тотгор болохгүй байх учиртай.
Монголчуудын хувьд кириллээр дамжин орос соёлтой ижилсэж, түүгээрээ дөрөөлөн европын соёлт ертөнцөд хөл тавьсан лугаа өнөө латинаар үсгээр дамжин англи хэлээр даяаршиж, монгол бичгээрээ дамжин дангаарших зам мөр нээлттэй юм.
Энэ бүхэн хэлний хэрэглээний хувьд шугаман бус, хэлний аяндаа цэгцрэх үйлийн үр дүнг харгалзваас хэлний хөгжилд синергетик арга зүй, олон соёлт бодлогоор хандах нь даяаршлын үеийн хэлний бодлогод олон талаасаа таарч нийцэхээр байна. Хэлний хэрэглээ бол хэлний синергетик асуудал мөн.
Хэлний бодлого бол хөрөнгө оруулалтын бодлого мөн болох нь төрөөс баримтлах хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилт, дипломат харилцаатай эквивалент шууд хамааралтай байгааг Монгол Улсын сүүлийн хориод жилээс харж болно.
Хэлний бодлого бол хөрөнгө оруулалтын бодлого мөн болох нь төрөөс баримтлах хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилт, дипломат харилцаатай эквивалент шууд хамааралтай байгааг Монгол Улсын сүүлийн хориод жилээс харж болно.
1987 онд АНУ, 1990 онд БНСУ-тай МУ дипломат харилцаа тогтоосон болон БНХАУ-д сарын дотор визгүй зорчих зэрэг нь хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр, урсгал орж ирэх үндэс болсон. Харин ОХУ-ын виз авах явдал хүндрэлтэй болон үлдсэн нь соёлын харилцаанд нөлөөгөө үзүүлсээр байна. Цаашлаад социалист системийн задралаас үүдэлтэйгээр эдүгээ манй улсад гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээ 2010 он гэхэд БНХАУ 56%, ОХУ 19% байгаа нь ОХУ-тай харилцах харилцаа ямархуу түвшинд байгааг харуулна. Гэтэл энэ 19%-ийн ихэнхийг зөвхөн нефтийн худалдаа эзэлж байгаа гэж үзвэл бодит харилцааны энэ хэсэг үндсэндээ нэг л нэр төрлийнх байна хэмээн үзэхэд хүргэж байна. Үүнийг бараг “нефтийн харилцаа” ч гэж нэрлэмээр.
Сүүлийн 20 жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2005-2009 онуудад эрс нэмэгдсэн боловч тэдгээр нь зөвхөн уул уурхай, хайгуулын салбарт хамгийн их буюу 65% хийгдэж худалдаа үйлчилгээний салбарт удаах 21%-ийг эзэлж байна. Бидний судалгаа Оросын хувь хэмжээг бусад улстай харьцуулахад чиглэсэн бөгөөд БНХАУ хамгийн их буюу 60%, Канад 7%, БНСУ 6%, ОХУ болон АНУ адил 3%-ийн шууд хөрөнгө оруулалт Монгол улсад хийсэн байгаа нь одоогийн байдлаар хятад, англи, солонгос хэл өнөөгийн монголчуудын хувьд орос хэлний бодит хэрэгцээ, хэрэглээнээс хэдийнээ даван гарсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь нь хөрөнгө оруулалтын харилцаа бол хамгийн бодит харилцаа байдаг.
Гэвч хэлний засаглалийн үүднээс авч үзвэл өнөөг хүртэл Монголын төрийн тэргүүн, ерөнхий сайл, яамдын сайд агентлагийн дарга нар, их дээд сургуулийн ректор, проректор, захирал, тэнхмийн эрхлэгч буюу тэргүүлэх профессорууд, томоохон бизнесменүүд, шилдэг сэхээтнүүд нь ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн, эсвэл анх тэнд сурч төгсөөд баруунд дахин боловсрол эзэмшсэн, өөрөөр хэлбэл орос суурьтай хүний нөөц өнөөгийн гол хүчин болон ажиллаж байгаа нь орос хэлний засаглал тасраагүй болохыг илтгэнэ. Мөн монгол дахь орос хэлний сургалттай ЕБС-ийн эрэлт хэрэгцээ эцэг эхчүүдийн хувьд өндөх хэвээр байгааг бас анзаарах хэрэгтэй юм.
Иймд Монгол улсад орос хэлний хувьд бусад гадаад хэлнүүдээс шинжлэх ухаан, соёлын харилцааны орон зай давуутай байна хэмээн өнөөгийн нөхцлийг дүгнэж болох юм. Эцэст нь тэмдэглэхэд өнөөгийн монгол залуус ОХУ-д төдийгүй гадаадын олон оронд бакалавр, магистр, докторын сургалтанд төрийн болоод өөрийн зардал, өрөөлийн тэтгэлгээр сурч байгаа ч Монгол дахь томоохон их дээд сургуулиудын гадаад харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн хориод жилд Япон, БНСУ, БНХАУ зэрэг Азийн их дээд сургуулиудтай голлон идэвхитэй, бодит хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн тул МУИС, ШУТИС-ийн хувьд тэдний сүүлийн хориод жилд хэрэгжүүлсэн бодит, байнгийн, идэвхитэй гадаад хамтын ажиллагаатай их дээд сургуулиудын барагцаагаар дөч орчим хувь нь өнөөх Япон, Солонгосын сургуулиуд төдийгүй тэдгээр улсуудад төгсөж ирсэн залуус өнөөгийн багшлах боловсон хүчний зах зээлд ОХУ-д төгсөгчдөөс даван гарч эхэлсэн болно.
ДҮГНЭЛТ
Орос хэл ХХ зууны Монголчуудад соёлжих дөрөө, шинжлэх ухаан, боловсролын дөрөө, зах зээлийн харилцааны эхэн үед бизнесийн харилцааны дөрөө болох түүхэн үүргийн гүйцэтгэсэн байна. Энэ хэрээрээ соёлын шалгуур ба хэмжүүр болж болж байв.
ДҮГНЭЛТ
Орос хэл ХХ зууны Монголчуудад соёлжих дөрөө, шинжлэх ухаан, боловсролын дөрөө, зах зээлийн харилцааны эхэн үед бизнесийн харилцааны дөрөө болох түүхэн үүргийн гүйцэтгэсэн байна. Энэ хэрээрээ соёлын шалгуур ба хэмжүүр болж болж байв.
Улс төр, эдийн засгийн буюу засаглалын харилцааны хувьд ХХ зууны монголчуудын оюунлаг давхрага буюу тэдний төлөөлөл нь орос хэлтэй төдийгүй орос эхнэртэй байх нь энгийн үзэгдэл байсан тул орос хэл улс төрийн томоохон шалгуур байсан гэж үзэхэд хүргэж байна.
ХХ зууны социалист системийн үеийн Монгол улсад орос хэл хөрөнгө оруулалтын хэл байсан болохыг Монгол дахь оросын бүтээн байгуулалт, мөн оросын их өр, гадаад худалдааны нийт эргэлтийн дүнд үндэслэн дүгнэж болох юм.
Шинжлэх ухааны монгол хэлийг төлөвшүүлэгч ХХ зууны дунд болон түүнээс хойшх үеийн сэхээтний төлөөлөл болох монгол залуус эрдмийнхээ аянд морьдохдоо боловсролын морь болсон орос хэлнээ морьдож байсан түүх саяхных нь болон үлдэх нээ.
Б.ПҮРЭВСҮРЭН
Сидней, Австрали
Sonirholtoi yum aa, bayarlalaa
ReplyDeleteүнэн үнэн санал нэг байна
ReplyDelete