Сүүлийн үед Монгол охид, бүсгүйчүүдийн тухай таагүй мэдээ, мэдээлэл ихээхэн цацагдах боллоо. Ихэвчлэн өвөр сул, эд мөнгөнд шуналтай, харийн эр дагадаг гээд л бараг тэдэнд гэрэлтэй гэгээтэй юм үлдээгүй юм шиг ярьж, бичих бөгөөд үүн дээр ахмад үе маань бас “одоогийн охидууд уу...” хэмээн улам давс нэмэх юм.
Ингээд юуны өмнө охид бүсгүйчүүдийн маань ээжийн ээжүүд болох эмээ нарынхаа тухай түүхэн сурвалжууд дахь хэдэн баримтуудыг хүргэхээр шийдлээ.
Арабын жуулчин ибн Батутагийн тэмдэглэлд: Тэр хязгаарт би тэдний эмэгтэйчүүд маш хүндтэй байхын гайхамшгийг олж үзсэн. Тэнд эмэгтэйчүүд эрэгтэйгээс илүү хүндтэй юм.
Ал-Омаригийн тэмдэглэлд: Нээрэн, бид эмэгтэй хүн тийм их эрх эдэлж байхыг насан турш үзээгүй, бидний ойролцоох үед тийм байсан гэж сонсоо ч үгүй юм байна.
Жиованни Дель Плано Карпини: Охид хүүхнүүд нь морь унан давхихдаа эрчүүдээсээ дутуугүй самбаатай. Бүсгүйчүүд нь их л ухаалаг бөгөөд элдэв садар самуун ичгүүртэй явдал гаргасан тухай үг яриа огт сонсогдоогүй... Тэд мөн л эрчүүд шигээ нум сум агссан байхыг бид харсан билээ. Тэд эр эм ялгалгүй морь унаад удаан тэвчээртэй явж чаддаг улс. Эхнэрүүд нь дээл, хувцас, гутал бойтог зэрэг арьс ширээр хийх бүх зүйлийг үйлдэж бас ачаа хөсөг хөтлөх, засах, тэмээ тэгнэх зэрэг ажил эрхлэх бөгөөд энэ бүгдийг тун шаламгай түргэн гүйцэтгэмүй. Хүүхнүүд нь цөм өмд өмсөж, зарим нь нум сум харвахдаа эрчүүд шигээ бөлгөө.
Гильом Де Рубрук: Эмэгтэйчүүдийн хийх ажил гэвэл тэрэг хөтлөх, гэрийг тэрэгнээс буулгах буюу ачих, үнээ саах, тос хайлах, хурууд хийх, арьс нэхийгээр оёдол хийх ба нэхий дээлийг шөрмөсөн утсаар оёно. Тэд нарийн шөрмөсийг томж утас болгоно. Тэд бас оймс, гутал, дээл хувцас ч оёно.
Сурвалжийн энэхүү мэдээнүүд бол XIII зуунд Монгол эмэгтэйчүүдийг өөрийн нүдээр харсан Өрнө, Дорнын аялагч, жуулчид, элч нарын тэмдэглэл юм. Эдгээр баримтуудаас бид тухайн үед Монгол эмэгтэйчүүд цэвэр ичимтгий, ариун шударга, ажилч хичээнгүйн дээр ихээхэн эрх мэдэл бүхий байсныг харж байна.
Хоорондоо найман зууны зайтай хоёрыг үеийг харьцуулах нь оновчгүй мэт байвч өнөөгийн Монгол эмэгтэйн нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжтэй зэрэгцүүлмээр санагдана. Тэр үед нас биед хүрсэн Монгол эмэгтэй хүмүүжил ёс суртахуунтай, ажилтай албатай, түүнийгээ дагаад эрх мэдэлтэй байсан байна. Харин өнөө үед дунд сургуулиа төгсөөд оюутан болж дийлээгүй, эсвэл ажил олж чадаагүй өсвөр насны охид юу хийж байна вэ? Тэдэнд зориулсан төрийн бодлого байна уу? Огт алга. Хэдий боловсролын түвшин дээшлэх тусам эмэгтэйчүүдийн тоо илүү жин дардаг ч ажлын байр, зах зээлийн өрсөлдөөн дээр тиймгүй тэдэнд зориулсан ажлын байр харьцангуй бага. Байлаа гэхэд баарны зөөгч, үйлчлэгч, орчуулагч хөтчөөс нэг их хэтрэхгүй ийм ажилтай хүн цаашаа ганц алхахад л нөгөө садар самуун луу орж явчихна. Эрчүүдийн хувьд арга ядсан нэгэн нь цэрэгт явна, эсвэл жолооч болно, барилга дээр ажиллана гээд олон боломжуудтай. Иймд дунд сургуулиа дүүргэсэн тэр олон охидыг яах ёстой вэ? Үнэхээр болохгүй бол эмэгтэйчүүдийг цэрэгт татдаг болгосон ч үгүй гэх газаргүй. Ид төлөвших өсвөр насны эдгээр охидыг харж хандах нь төрийн үүрэг биш гэж үү? Хуучин социалист тогтолцоо энэ тал дээрээ харьцангуй давуу талтай байсан бөгөөд төрийн хүчтэй оролцоотойгоор тэднийг мэргэжилтэй, ажилтай бараг нөхөртэй болгож байв. Харин манай үед төрөөс ямар ч санал санаачлага гарахгүй л байгаад байна.
Мөн болсон болоогүй хувь, хувьсгалын их дээд сургууль төгссөн эмэгтэйчүүд байна. Бас л хараахан бүрэн төлөвшиж амжаагүй бүлэг. Азтай хэсэг нь сайн ханьтай учир ч сайхан ажил төрөлтэй болдог ч олонх нь тийм биш. Тэдэнд зориулсан ажлын байр хомс. Уг сүүлийн хэдэн жил хүн ам өсч, төвлөрөл хүчтэй явагдаж буй үед тэдэнд зориулагдах гол ажлын байрууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээний газар олноор бий болох ёстой авч тэгсэнгүй. Харин манай төр засаг эсрэгээр хөшөө баримал засах, уулзалт, хурал хуй, ойн баяр, үр дүнгүй халамжинд жилдээ хэдэн арван тэрбум төгрөг урсгаж (Энд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даах, үдийн цай хөтөлбөр гэх мэтийг хэлж байна) ажлын байрыг зөвхөн хувийн хэвшил бий болгох ёстой гэсэн тэнэгдүү зарчим баримтлах юм. Уг нь төрийн “нэг хэсгээр нүх ухуулж цалинжуулаад нөгөө хэсгээр нь булуулж цалинжуулдаг” гэх нэг бодлого байдгийг бүгд л мэднэ.
Байдал ийм байхад охид хүүхнүүдээ мөнгөнд дуртай, харийн эр дагасан энэ тэрээ гэж гоочлох нь зохимжгүй бас утгагүй мэт. Тэдэнд хүмүүжил олгож ёс зүйтэй болгоод дараа нь боловсрол, мэргэжил эзэмшүүлж ажлын байраар хангая. Үүний дараа тэд хуримтлалтай болж, эрх мэдэл, засаглалын төлөө эрчүүдтэй өрсөлдөг л дээ. Гэхдээ өнөөдөр ариун журамтай, уужуу ухаантай, эрдэм мэдлэгтэй, эрхтэй дархтай олон Монгол бүсгүйчүүд эх орондоо төдийгүй тив дэлхийд манлайж явааг бас дурьдах хэрэгтэй.
Монгол эмэгтэйчүүд дээр дурьдсан шиг ийм сайхан нэр төртэй, түүхтэй явж иржээ. Тиймээс цаашдаа ч тийм байлгахын төлөө төр засаг, ард түмэн хамтдаа зүтгэмээр байна.
А. Энхбат, 2011. 04. 17
unen shuu odoonii ohiduud l gene unende ta nart bolomj bsan getel bidend...
ReplyDeletegehdee buh ohiduud tiim bish tsaana chine buh yumaa amjuulaad ajillad yvaa CHADALTAI ohiduud zunduu bii shu. humuse!!!
Sain baina uu. Ene niitleliig tani unshlaa. Er n bol gadaad khuntei suusan bolgon mungu kharj suusan bish baidag shu de , zarim zugeer taniltsaj uerkhej baigaad , esvel khamt ajillaj baisan khunteigee suudag geh met, Asuudliin gol unuudur okhid busguichuud khet ediin shunaltai , enger sultai bolson n unen gej bodoj bn , gekhdee bas unekheer sain saikhan yavaa mundag okhid busguichuud olon baina , zaluuchuud uursduu khun khairlaj meddeggui , khundetgej chadakhgui baigaa uchraas olon bas saikhan bolovsroltoi khumuus gadnii khuntei suudag , zaluus uursduu bas uursdiiguu bodokh kheregtei , zarim zaluus n khe´terkhii zugaa tsengel, khuuhen, arhi darsand durtai bolson n unuudur unekheer kharamsaltai sanagddag, khun nargij bolno gol tuun shigee bas ajillaj khudulmurluj chadaj baival bolokh um... Okhid min ukhaantai baival uls ornii khugjliin 50 n khuvi bidnees khamaarakh baikhaa, khooson diplom, khuurkhun tsarainaas iluu bidend bodit medleg , mergejil kheregtei , bas jaakhan engeree medej yavbal deer baikhaa.. okhid busguichuddee amjilt khusie.
ReplyDeleteIh saihan niitlel bolj ee. Mongolchuud aa biye biye hairaltsgaaya.
ReplyDelete