Хараат бус, шударга шүүх тогтолцоо стратегийн ордуудаас ч үнэ цэнэтэй
Ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад олон хүчин зүйл, нөхцөл, институт шаарддаг. Чөлөөт шударга сонгууль, иргэний нийгэм, олон ургаль үзэл, засаглалын хуваарилалт, хүний эрхийг хангах зэрэг тулгуур үнэт зүйлсийг зайлшгүй хангахын сацуу хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэхгүйгээр дээрх бүхий л зүйл цаасан дээр бичигдсэн тунхаг төдий зүйл болж хувирдгийг онолч, философичдийн үзэл баримтлалаас илүү угаасаа бодит амьдрал үзүүлж харуулан, мэдрүүлээд өгдөг. Шударга бус шүүх тогтолцоо нь зорьж буй ардчиллын маань хувьд хамгийн том аранга болон тээглэнэ.

Монголчуудын хувьд шүүх гэдэг нь үнэн мөнийг тогтоож, асуудлыг хуулийн дагуу ялган заагладаг институт гэхээсээ илүү Манжийн засаг цаашлаад соц-нийгмийн үзэл суртлын бурангуй тогтолцооноос болж хэн нэгнийг шийтгэдэг, төвөг чирэгдэл учруулсан, төрийн нэрээр зандрагчдын айдас дагуулсан тавцан мэтээр ойлгох хандлага олон хүмүүсийн сэтгэлгээнд стереотип болон хадагдсан нь зарим талаар хэвээрээ л байна. Шилжилтийн үеийн тогтолцооны гажилт эмгэг, улс төрийн булингартай үйл ажиллагаанаас болж энэ байгууллагын нэр хүнд төдий л дээшилсэнгүй өнөөг хүрчихэж. Нөгөө талаас огт өөрчлөлт шинэчлэл хийгдээгүй, асуудлыг дандаа буруугаар шийдвэрлэж байсан, шүүгчид тэр чигтээ шударга бус гэж хэлж огтхон ч болохгүй. Гэвч илт нэг талыг барьсан, гадны нөлөө орсон, танил тал, мөнгө төгрөгний өгөө аваагаар шийдсэн, тэгээгүй юмаа гэхэд мэдлэг туршлага, ур чадвар, сэтгэл дутсан булхайтай шийдвэр цөөнгүй гарч байсныг ч шударгаар хэлэх нь зүйтэй.
Шүүх эрх мэдлийн шинэтгэл, шударга, улс төрөөс ангид байх ёстой, түүний тулд улс төрийн хийгээд эрх зүйн зоригтой гэхдээ бас тулхтай чанартай өөрчлөлт хийхгүйгээр 20 жил зүтгэж, байгуулж ирсэн ардчилал мухардалд орохыг ойлгож эхэлсэн олон нийт сонгуульд саналаа шинэ хүнд өгсөн. Ардчилсан нийгэмд, хуулийн хүрээнд асуудлыг эрс шийдэх хамгийн том арга бол сонгууль л байдаг.
Ц.Элбэгдорж хэдэн хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгох гол шалтгааны нэг нь нийгмийн шударга ёсонд ялангуяа шүүх тогтолцоонд өөрчлөлтийг авч ирнэ хэмээн найдсанд оршино. Мэдээж нийгмийн, төрийн нэг том салаа мөчрийг өөрчлөн шинэчлэх нь 1 ерөнхийлөгчийн бүрэн эрх бүү хэл түүнээс ч урт хугацааг хамарсан нарийн төвөгтэй үйл явц. Гэвч алхам хийгдэх л ёстой.
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал бол 04 сарын 14-15 өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа зохиогдож буй "Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс" үндэсний чуулган явагдаж, хууль эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, олон нийт, Олон улсын байгууллага, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын 1200 гаруй төлөөлөгч оролцсон чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Төрийн ордонд болсон тус чуулганаар “Шvvхийн бие даасан байдал”, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Прокурорын байгууллагын vйл ажиллагаа”, “Эрх зvйн боловсрол, vргэлжилсэн сургалт” гэсэн 4 салбар хуралдаан болж, шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, хууль эрх зүйн чиглэлээрх их дээд сургууль, эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагууд цаашид авж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон үнэтэй санаа оноо солилцсон байна. “Шvvхийн зохион байгуулалт, хvртээмж”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Цагдаагийн байгууллагын vйл ажиллагаа”, “Ял шийтгэлийн хэрэгжилт”, “Шvvгчийн сонгон шалгаруулалт”, “Шvvхийн шийдвэр гvйцэтгэх ажиллагаа”, “Хохирогч, гэрчийн эрхийн хамгаалал” зэрэг олон асуудлыг хөндөж ярилцжээ. Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаас аваад салбарын яамд, УИХ гишүүд, гадаад дотоодын ажиглагчид гээд хаа хаанаа өндөр ач холбогдол өгсөн гэж хэлж болно.
Үнэхээр шүүх тогтолцооны бөгчим өрөөнд салхи, цэвэр агаар оруулах болсон. Энэ чуулган хэдэн бичиг баримт гаргаад өнгөрөхгүй ярьсан хэлсэн, санал бодлоо хуваалцсан бүхэн нь бодит үйл хэрэг болохыг олон түмэн хүсч байна. Тэрнээс биш “сайхан боллоо” гэж хөлсөө арчсаар, нэг нэг тэмдэглэлийн дэвтэр, бал харандаа, хар цүнх барьсан нөхдүүд тал тал тийшээ тараад алга болдог улсын төсөв мөнгөөр салбар бүрт зохиогддог чуулган, хурал зөвлөлгөөн шиг биш байгаасай хэмээн Монгол даяараа, олон улсын зүгээс ч итгэж, найдаж хүлээж байна.

Шүүх засаглал чин шударга байг!
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл