Ноён чөлөөт хүн гэж хэн бэ?
Анх 2009 оны намар оросын интернетэд анх бүтээлээ тавьсан цагаас эхлэн олон түмний анхааралд шууд хүрч хүрээгээ эрчимтэй тэлсэн видео-вирусын гол дүрийн нэр.
Уг анимшныг бүтээгчид жинхэнэ эзэд нь хэн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Тэр хүний ухамсарт хувьсгал хийхийг гол зорилгоо гэж үздэг. Тэр хийж буй үйлдлээ ямар нэг арилжааны эсвэл амьдрах арга зорилгоо болгодоггүй. Тэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажилладаггүй. Учир нь мэдээллийн хэрэгсэл бол хүнийг зомби болгоход зориулагдсан хэрэгсэл бөгөөд “ноён чөлөөт хүн”-ий эрхэм хүсэлтэй ямагт зөрчилддөг хөгийн зүйл. Тэр хэлэх гэсэн санаагаа хар цагаан дүрс бүхий хүүхэлдэйн киноны маш энгийн дүрслэлээр дамжуулан илэрхийлдэг.

Санаагаа нарийн торгон мэдрэмжтэй, өвөрмөцөөр харуулж чаддаг. Дүрс, дуу хоолой, өнгө будаг, амилуулалт, үгийн утга чанарын чадварлаг хослол. Технологийн дэвшлийг муугүй ашиглалт. Тэгэхээр үүний цаана нэг бус бүхэл бүтэн баг төдийгүй тодорхой хэмжээний санхүүжилт байгаа гэж таамаглах бүрэн үндэстэй. Ийнхүү бүтээгдсэн ролик нь тоо өдгөө аль хэдий нь 30 гарчихаад байна. (Нэг анимшний үргэлжлэх хугацаа 2-5мин). Тэр залуус үнэхээр задгай сэтгэж чадаж байна лээ.
Тэднийг хэн болохыг нийгэм, эрх баригчид, улс төрчид хайж байна. Ноён чөлөөт хүн бол зүгээр л “виртуал хүн”, гэхдээ үнэхээрийн нөлөөтэй медиавирус...
Тэд бидэнд юу хэлэхийг хүсээв?
Энэ бол орчин үеийн эгэл хүн (бэртэгчин)-ий амьдралын хэв маягийг эрс хатуу шүүмжилсэн монолог юм.
Хүүхэд ухаан орсон цагаас эхэлж болохгүй гэх нийгмийн саад хоригтой тулж эхэлдэг. Энэ нь түүний дотоод мөн чанар, өөрийгөө нээх боломжийг хязгаарлаж, эцэстээ нийгмийн харанхуй массын нэг эс эд болж хувирдаг. Нийгэм түүнд юу хийх ёстойг нь аль хэдий нь хуваарилж, байрших газрыг нь өөрийн нь өмнөөс оноосон байдаг.
Тэд биднээс ингэж асууж байна:
- Та яг өөрийнхөөрөө амьдарч оршин тогтнодог гэж бодож байна уу?
Үгүй, та бол “зөвхөн үүнийг хий” гэх утга учиргүй суртал ухуулга, хэрэглээний нийгмийн өчүүхэн зарц нар.
- Та өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодож байна уу?
Үгүй, та бол эцэст нь нийгэм хэмээх шоронгийн нэгэн хоригдол байсаар дуусдаг. Гэхдээ түүнийг мэдэхгүй жаргалтай эсвэл бүр зовлонтой байсаар байгаад төгсдөг өчүүхэн шавьжнаас ялгагдахгүй амьтан.
- Та өөрийгөө баян гэж бодож байна уу?

Үгүй, та түүгээр үхэх хүртлээ мөнгөөр бие хучсан босоо явдаг араатан.
-Та өөрийгөө чадварлаг албан хаагч гэж бодож байна уу?

Үгүй, та өдрийн 8 цагаар ажилладаг даргынхаа хармаанд орсон бяцхан хүүхэлдэй.
-Та өөрийгөө боловсролтой, хүмүүжилтэй бодож байна уу?

Үгүй та бол нийгэм хэмээх махны машиндаа оруулж тээрэмдүүлсэн нэг загварын хүн-ялгадас.
-Та өөрийгөө дарга гэж бодож байна уу?
Үгүй, та бол бусдыгаа өөртэйгөө хамт малладаг цаасны үдээс.
-Та өөрийгөө агуу сэтгэгч гэж бодож байна уу?

Үгүй, та бол өмнөх үеэс үлдсэн дэмий балай хогон сэтгэлгээг цуглуулж цаасан дээр буулгагч бичгийн машины товчлуур.
Систем буюу мөнгө, гэрлэлт, сургууль, хамт олон, хууль, ёс журам, шашин, заншил, улс төрийн тогтолцоо гээд тэр чигтээ хүнийг хязгаарлан боомилогч зүйлүүдийн дор амьдрахчаан болж буй эгэл эсүүд билээ бид.
Нийгэм хэмээх механизмын араа шүдний эсрэг эсрэг хувь хүн яаж тэмцээд ч нэмэргүй. Орчин үеийн хүн гэх бодгал өдөр бүр мэдээллийн далайд хөвдөг ч оюуны цангаагаа тайлж чадахгүй мэдээллийн бирдүүд болж. Мэдээллийн боолчлолд торлогдсон хүмүүс ОНМХ-ийн тархи угаалтын объект, худал цэцэрхэгчдийн идэвхтэй үзэгчид болж буйгаа огтоос гадарлахгүй. Орчин үеийн нийгэмд хүмүүс битүү тойрон бүчсэн байлаа ч хүн ганцаардан ганирхсан өрөвдөлт амьтад болж. Тэд бидэнд үүнийг хэлэхийг хүсч байна.
"Чөлөөт хүн" улс төр, нийгмийн хатуу баригдмал, үхширмэл тогтолцоог хатуу шүүмжилж байна. Нийгмээс бүрэн эрх чөлөөт хүний эрэл хайгуул хийж байна. Хүний мөн чанарыг дотроосоо эрж хай, уудла гэж байна. Эрх чөлөө бол дотоод ухамсар, эрх чөлөө бол та өөрөө. Махбод биеэсээ ангижран, оюуныхаа нүдийг нээ.
Тэд үүнээс олон зүйл хэлэхийг хүссэн, хэлж ч байна. Үргэлжлүүлэн гаргасаар л байна
Буддийн гүн ухааны үндэс ч яваад байх шиг. Буддагийн хэлсэн зовлон гэдэг нь өнөөгийн хэлээр “нийгэм” юм биш биз. Нийгмээс чөлөөлөгдвөл тэрхүү бурханы орон шамбалыг өөртөө үүсгэх юм биш биз. (Угаас зарим анимшн дээрээ илэрхий буддийн гүн ухааны санааг тусгасан байна лээ.)

Ингэхэд нийгмээс гадуур амьдрах боломж бий бил үү? Ноён чөлөөт хүн ч өөрөө нийгмийн бүтээгдэхүүн, технологийн дэвшлийн үр дүн. Тэгэхээр бол парадокс, шинэ цагийн философи...
Хүний амьдрал бол хар цагаан харин дээр цэлийх тэнгэр л хөх өнгөтэй бөлгөө.
Би тэдний хэлэх гэж буй санааг өөрийнхөөрөө ингэж тайллаа. Харин та юу гэж харж байна???

Жич: Доорх бичлэгүүд нь орос хэл дээр болохыг юуны өмнө сануулая. Интернет дэх зарим бичлэгүүд англи титртэй байна лээ. Бусад бичлэгүүд болон тэдний талаар интернетээс илүү тодорхой мэдээлэл харах бүрэн бололцоотойг сануулах юун.
. Oyun bodoloo chuluultsguue
ReplyDeletezadgai setgej chadjine. gehde yum bolgoniig uguisgeed bval; azz jargal baharhal hair zergiig hezee medrehin.
ReplyDeleteHuurhii duu Orchlon horvoogiin orshin togtnoh jam yos huuliig medehguigeesee buruu amidarch ami zuuj irsen ene delhii humuus bid odoo negent muhardald orood baina. Ugtaa bid bol dald ertuntsees ene delhiid tur zuur l irsen uym bilee. Tus tusdaa uursdiin mun chanariin daalgavar gedeg uymiig bieluuleh yostoi ireed teriigee bieluulj medehgui baisaar delhiigee suitgeed suirliin irmeg deer ireed gesgeelee huleej suugaa shuu dee.Zuv orshih, zuv amidrah, zuv hugjih, zuv zasaglah,zuv badrah gedeg zaaval medvel zohih zuilee medeegui l udii hursen uym bilee.Uuniig olon zuuny tursh gantshan mongol undesten l zuv hiiseer yavaad 13 r zuund orgildoo hureed uruudsan.Odoo negent dahiad ugsuh zuviig hiih heregjuuleh tsag ni eheljee
ReplyDelete