“...Дундад зуунд буддийн шашин нэвтрүүлж, монголчуудын дайнч омголон занг дарж номхруулсан. Тэгээгүй бол бид манжид эзлэгдэж өдийд ийм арчаагүй улс болохгүй байсан...” гэх харуусал нэг бус сонсогддог. Харин ч эсрэгээр дайнч омголон, хэрцгий аашийг нь номхруулсан тулдаа өдий зэрэгтэй яваа юм бил үү. Тэгээгүй бол тэртээ тэргүй харьж буй хүч чадлаа үл анзааран хагас хугас тэсэрч буй дотоод эрчим хүчээ бүрмөсөн алдаж, хойшдын оршин тогтнох үндсээ алдахад хүрэх байсан ч байж болох талтай. Нүүдэлчин Монголчууд заяанаасаа омголон аархуу ард түмэн. Тэдний тэрхүү ааш авир 300 жилийн шашин номын сургаал, ахуй байдлын доройтолд хүлэгдэн өдий хүрч ирсэн.
Гэхдээ тэдний унаган “тэсрэлттэй” авир согтохын цагт гадагш илрэн гарч, харьд дайтаж байсан омголон хүчээ хоорондоо муудалцахад зарцуулахад хүргэж буй нь үйлийн үр гэлтэй. Нэг үгээр хэлэхэд ухамсрын түвшинд нуугдан номхорсон ч омголон зан далд ухамсрын түвшинд маань нуугдан үлдэж. Уух үедээ бид өвгөдийнхөө унаган төрхөнд ороод ассан уур омгоороо гэр бүл, найз нөхөд, хажуу хавирганы улс, монголчуудаа нилэнхүйдээ шатааж эхэлдэг.

Судалгаанаас иш татвал...
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудын архины хэрэглээний түвшинд урт хугацааг хамарсан судалгаа хэрэгжүүлжээ. 100 гаруй улсыг хамруулсан уг судалгаанд молдав хүний жилд хүртдэг сархадын хэмжээ дунджаар 18.22 литр хүрч дэлхийд толгой цохьсон байдаг. Араас нь Чех, Унгар, Орос, Украин, Эстони, Андорро, Румын, Словени, Беларусь зэрэг хуучин коммунист дэглэмтэй байсан орнууд гол төлөв жагсаж айргийн 10-д орсон байна. Ер нь архинаас үүдэлтэй үхэл, осол гэмтэл хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудад дэлхийн дунджаас өндөр байгаа нь судалгаагаар харагдсан аж. Тухайлбал, хойд хөршид эрэгтэй хүний дундаж нас үлэмж доогуур байгаа гол шалтгаан бол архи. ОХУ-ын Дээд шүүхээс гаргасан судалгаагаар 2010 онд гарсан хүн амины 12000 хэргийн 75% нь согтуу байх үедээ үйлдэгдсэн байжээ. ДЭМБ-ын судалгаагаар согтууруулах ундаанаас болж жил 2.5 сая хүн амь насаа алдаж буйн 320 мянга нь 15-29 насны залуучууд байдаг гэнэ. Энэ нь ДОХ болон сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалж нас барагсдын тооноос хавьгүй илүү юм. Үүнээс гадна нийт өвчлөлийн эрсдлийн 3 дахь гол хүчин зүйл бол согтууруулах ундаа гэж тооцогджээ. Харин лалын шашинт орнуудад согтууруулах ундааны хэрэглээ хамгийн бага түвшинд бүртгэгдсэн байна.

Монголчуудын хэрэглээ ямар түвшинд байна вэ?
За ямартай ч ДЭМБ-ын судалгаанд монгол орон маань согтууруулах ундааны хэрэглээгээр эхний байранд орсонгүй. Гэхдээ 15-аас дээш насны нэг хүнд 9 литр согтууруулах ундаа оногдож байгаа нь дэлхийн дундаж түвшнээс 3 литрээр илүү байгаа дүр зураг харагдаж байна. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн архинд донтох үзүүлэлтээрээ толгой цохиж байна лээ. Тэрчлэн монголчуудын өөрсдийн хийсэн судалгаа, импорт, татварын тайлан мэдээнд хийсэн дүн шинжилгээр нэг хүнд оногдох архины хэмжээ 15-28 литр байгаа тухай мэдээлэл ОНМХ-ээр нэг бус яригдсан сэдэв.

Хэрэглээний түвшин дэлхийд толгой цохиогүй ч архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт, эрүүл мэндээ алдах, зам тээврийн осол гэмтэл, эдийн засгийн үр ашиггүй зардал, гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, салалт, хувийн амьдрал ахуйгаа алдагдах зэрэг гарч буй сөрөг үр дагавар, уршгийг шалгуур болговол дээгүүр байр эзлэх нь тодорхой
Архидалт зөвхөн тулгамдаад буй төдийгүй архагшсан, үндэсний гамшгийн хэмжээнд авч үзэх асуудал болсон талаар нийтлэл нэвтрүүлэг, тооцоо судалгаа хангалттай бий.
Монголчууд архитай тэмцсэн нь
Архины хор уршгийн өвөг дээдэс маань ч биеэрээ туулж байсан тул түүний тухай үлгэр домог, хууч яриа, зүйр цэцэн үг, шашны сургаал номлолоор дамжуулан хор холбогдлыг нь хойч үедээ сургамжлан ухуулж байсан нь өдгөө хүртэл уламжлагдан иржээ. “Өнчин хүүгийн цэцэлсэн шастир”-аас аваад “Монголын нууц товчоонд” Өгөдэй хаан бор дарсанд (одоогийн хэлээр вино) хэтэрхий орсондоо харууссан өчил, Чингис хааны архи уухгүй байвал зохихыг сургасан билэг сургаал зэрэг орчин цагийн хэлээр социал ухуулга, сурталчилгаанууд нэг бус бий.

Социал шинжтэй сурталчилгаанаас хууль журмаар шийдвэрлэх оролдлого бүр “Их засаг”-аас хойш хэрэгжиж эхэлсэн гэдэг. Мэдээж эдгээр нь хорьж саатуулах гэхээсээ илүү эд малаар торгох хэлбэрээр шийтгэл нь зонхилж байсан нь тодорхой. Мэдээж тухайн нөхцөлд нь ахуйн шинжтэй шийтгэл оногдуулж байжээ Тухайлбал, эсгийд боох, хүлэх, уньдах хэлбэрээр гарч болох үр дагавраас сэргийлэх арга хэмжээ авч байсан ажээ. Нэг ёсондоо согтуу хүнийг эрүүлжүүлэх тогтолцооны одоогийн эх үндэс юм даа.
Ардын засгийн “монополь”-оос социалист архины үйлдвэр хүртэл...
Уламжлалт айраг, шимийн архинаас бусад төрлийн согтууруулах ундаа бараг мэддэггүй монголчууд 19-р зууны дунд үеэс том суурин газруудад хятад моутай ганзай архи, орос газрын хар архи, цаашлаад өрнөдийн виски, бренди, бор дарсыг ч хүртэх болсон байна. 1924 онд Ардын засгийн газар архи vйлдвэрлэх, борлуулах эрхийг өөртөө авч, Монголд байсан америкийн хар арьст эмэгтэйн эрхэлж асан спиртийн vйлдвэрийг төрийн мэдэлд шилжүүлж, Алтанбулаг дахь орос нөхрийн спиртийн vйлдвэрт хөрөнгө оруулалт хийж байсан баримт байдаг аж. Хvрээнд орос, монгол арав гаруй ажилчинтай архины газар байгуулж, Зvvнхараад спиртийн завод, Баянтvмэнд анхны пивоны цех 1925 онд тус тус байгуулагдав. Ийнхүү төр архинд монополь эрхтэй болсноос үүдэн тухайн үеийн хоршоо, агентад борлуулдаг хатуу архийг “манухаал” гэж дуудах болжээ. Өнөө Чойномын шүлгэн дээр гардаг. Гэхдээ шимийн архийг бодвол ихэд ширүүн амттай тэрхүү ундааг өнөөгийнх шиг авдар авдараар нь авах, ах дүү хамаатан садандаа тараах, нэг амьсгаагаар 1-2 хүн уух эдийн засгийн хийгээд ёс суртахуун, сэтгэл зүйн нөхцөл огт байгаагүй юм.

Гэхдээ соёлтой улс оронд эрдэм номын дуу сонсохтой хослуулан муу зуршлаас нь давхар суралцсан нөхдүүдийн тоо олшрох тутам уг идээнд дурлагсдын тоо аажмаар өсч эхэлжээ. Мэдээж Монгол нутагт илэрхий ихсэх болсон орос мэргэжилтнүүд, цэрэг армийнхны нөлөөгөөр ах нартаа уруу татагдан архинд орох явдал багагүй нөлөөлсөн нь тодорхой. 1940 он гэхэд БНМАУ жилдээ 784 мянган литр архи, 703 мянган литр пиво vйлдвэрлэдэг болсон гэх баримт бий. Гэхдээ энэ нь “2005-2008 оны хооронд 120 сая литр архи үйлдвэрлэж, 63 саяыг импортлов” гэсэн тооцооны хажууд хүүхдийн тоглоом шиг зүйл л дээ. Оросуудыг дууриан бараашиг эсгэж, самагон хийхэд гаршиж, боломжийн халаалт өгч, дотор сэргээдэг ундаагаа өөрсдөө бэлдэхэд гаршиж эхэлжээ.
Чухам социализмын их бүтээн байгуулалтын өрнөлд дунд согтуучуудаа зориулсан, тэднийг түр харгалзах тусдаа "институци" буюу эрүүлжүүлэх газар барьж байгуулах чухал ажил давхар явагдаж эхэлсэн юм.
Архитай тэмцэх нэрээр шимийн архи нэрдэг бүрхээрийг нь хүчээр хурааж эхэлсэн явдал, хатуу “монополь архи”-нд ороход зохих нөлөө үзүүлсэн л байж таарна. Ямартай ч ардчилалтай золгох үед аймаг болгонд архины үйлдвэртэй, арга чадалтай нь арын хаалгаар авдар саваар нь авах сонирхолтой болчихсон байсныг өнөө үеийнхэн ч тод санаж байгаа биз ээ.
Анзаарахад 20-р зуунд төрийн эрх барьсан ихэнх төрийн удирдагчид Д.Сүхбаатар, П.Гэндэн, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар сархадад дуртай байсан нь зарим баримтаас харагддаг. Харин ардчилсан нийгмийн төрийн тэргүүнүүд маань архи сархдаас хол байдаг нь бас нэг давуу тал юм уу даа. Гэвч төдий хэрээр архидалт нь нийгмийн хавтгайрсан үзэгдэл болж дэлгэрсэн нь харамсалтай.
Үргэлжлэл бий...
архи уудаг зангаа монгол залуус татаасай. Хүмүүс архи ууж ажил ярьдаг гэдийн шал худлаа хүүхэн эргүүлэхэд л хэрэглэдэгийн байгааз
ReplyDeleteБаян-Өлгийд 1970-аад оныг хүртэл архи амсдаггүй байж л дээ. Гэтэл Өлгийд хүнсний завод байгуулж, архи үйлдвэрлэж эхэлтэл архи нь гүйхгүй баларчээ. Тэгэхээр нь цалинд нь архи өгдөг болж. Хасгууд тэрнийг эхлээд хашааныхаа үнсний поошиг руу шидчихдэг байснаа алгуур орж эхэлжээ. Энэ бол МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлстийн ажилтны яриа. Тэгээд л Хурметбек гуай шиг сайхан уудаг эрс домог болж эхэлж. Архинд ороход архинаас гадна ийм домог ярианууд их нэмэртэй юм билээ дээ. Ер нь архи уугаад агсамнадаг нь зоригтойнх бус аймхайн шинж гэгддэг юм билээ шүү.
ReplyDelete