Павел Качински бол польшийн шог зураач залуу (1976 онд төрсөн). Уран бүтээлийнхээ гарааг 2006 оноос шог зураг хэлбэрээр туурвиж эхэлжээ. Тэрээр орчин үеийн нийгэм, түүний эрээн бараан амьдрал, уламжлал шинэчлэлийг хошин хэлбэрээр харуулж чаддагаараа дэлхий дахинаа танигдах болсон. Түүний зургийн техник, ур чадвар тийм өндөр бус ч гэлээ хэлэх гэсэн утга санаа гүнзгий агаад гашуун инээд, хорон үгийн гайхалтай хоршил болж чадсаныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийгмийн олон талт, нарийн төвөгтэй асуудлыг ийнхүү шог зургаар дамжуулан илэрхийлж чадна гэдэг хэн бүрт заяах авъяас биш гэдгийг ч хэлэх нь зүйтэй.
Сүүлийн үед блогчин бээр "шүүмжлэх цагаа олж чаддаггүй", "хошин мэдрэмж нь дэндээд байгаа" тухай "сануулга"-ыг нэг бус сонсох болсон (хэхэ). Мэдээж сайн санааны үүднээс хэлсэн аливаа зөвөлгөө, санамжийг хүлээн авахад ямагт бэлэн байдгаа хэлэхийн ялдамд ертөнцийн хүмүүс хэрхэн сэтгэж, бүтээж буйтай Монгол залуус маань чадах чинээгээрээ танилцаж, санаа авч байхыг уриалаад Павел Качинскигийн уран бүтээлээс блогтоо тавьж байна. Энэ залууг хэрхэн сэтгэж бүтээж буйд атаархаж буйгаа ч илэн далангуй хэлчихэе.
(Монгол сайтууд дээр өөр газраас над шиг хуулчихаад тамгалдаг байдал ихэд түгээмэл болсон байна лээ. Танд тамгагүй үзэх боломжийг олгож байна.)
Мөнгө |
Зул сар |
Хямрал |
Илтгэл яриа |
Шар айраг |
Ноах |
Театр |
Дүүжин ор |
Зүтгүүр |
Талх шарагч |
Дайн |
Харваач |
Хүүхдийн хулгайч |
Усны хэмнэлт |
Шатахуун |
Аялал |
Хурим |
Алим |
Сургууль |
Хуанли |
Динамит |
Хотын тэнгэр |
Худалч |
Хөвөгч мөс |
Үдийн зоог |
Музей |
Золгүй явдал |
Саатал |
Машин |
Зовлон |
Үнэр |
Оцон шувууд |
Ачаалж байна... |
Оцон шувуу |
Шат |
Оливийн мод |
Хөшөө |
Далайн эрэг |
Цирк |
Хүчил төрөгч |
Ажил хаялт |
Аварга усан онгоц |
Илжиг |
Шуудуу |
Сонин хэвлэл |
Баавгай |
Хар тамхи |
Энх тайван |
Нар |
Дуурь |
Хаха тэр дуурь гэдэг зураг янзтай
ReplyDeletedajgui
ReplyDelete