Энэ долоо хоногийн тоймоор татвар, улс төрийн амлалт, засаг захиргааны өөрчлөлт хийх талаар шийдвэрийг тойрсон 3 өөр асуудлыг онцлон авч үзэв.
Үйлдвэрлэгчид НӨАТ-гүй болж башийв. Харин иргэдэд үр өгөөж нь тусах болов уу?
УИХ-ын саяхны чуулганаар НӨАТ-ын тухай хуульд зарим нэг өөрчлөлт оруулж, газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж боловсруулсан vр тариа, төмс, хvнсний ногоо, жимс, жимсгэнэ, vйлдвэрлэсэн гурил, Монгол улсын нутаг дэвсгэрт vйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагvй дотоод эрхтэн, дайвар бvтээгдэхvvн, мөн дотоодын тvvхий эдээр vйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан сvv, сvvн бvтээгдэхvvнийг НӨАТ-аас бvрэн чөлөөлсөн байна.

Дээрх чиглэлээр vйлдвэрлэл vйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгжvvд сар бvр тайлан гаргаж, мөн борлуулсан орлогын 10 хувийг татвар болгон төлдөг байсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр татвараас бvрэн чөлөөлөгдөх боломжтой болсон байна.
Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хийсэн уг алхам нь цаашид үр нөлөөгөө өгч, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэх, энэ зах зээлд өрсөлдөгчдийн тоог өсгөхөд нөлөөлөх зэрэг эерэг үр дүнгүүд гарах нь дамжиггүй. Гэвч эцсийн үр дүн хэрэглэгчдэд очиж буй бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, сонголт, үнээр хэмжигдэх зах зээлийн зүй тогтол бий. Харин манайд аливаа татварын хөнгөлөлт, төрийн дэмжлэг, гадны туслалцаа нь хэрэглэгчдэд, иргэдэд дам болон шууд байдлаар тусалгүй замдаа “замхран” алга болдог гэж үзэгдэл үйлчлээд байгааг зах зээлийн жам гэх үү эсвэл Монгол зах зээлийн хөгжлийн зам гэж ойлгох уу гэдэг эргэлзээ төрдөг болсноо нуух юун.
Бор-өндөр сум болж “томров”.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр хотыг салгаж, шинээр Бор-Өндөр сум байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдvvлэхээр тогтсон байна.

Орон нутгийн захиргаа болон УИХ-д төлөөлж буй гишүүд нь уг асуудлыг тавьсан шалтгаан нь дараах маргаанаас үүдэлтэй гэнэ. 2008 оны орон нутгийн сонгуулийн мандатыг хуваахдаа 1908 хvн амтай 1,2,3,4 дvгээр багт тус бvр нэг, vлдсэн 21-ийг нь 9311 хvн амтай 5 дугаар баг болох Бор-Өндөрт өгсөн байна. Дархан сумын дээрх багууд vvнийг хvлээн зөвшөөрөлгvй, хvн амын тоонд нь бус, газар нутгийн хэмжээнд хуваах ёстой гэсэн шаардлага тавьж, орон нутгийн хурлын сонгуульд оролцоогvй юм. Vvнээс болж сумын иргэд хоорондоо талцаж, сонгуулийн асуудлаас vvссэн маргаан өнөөг хүртэл үргэлжилж ирсэн гэнэ.
Ер нь 1992 оны шинэ ҮХ-иас хойш орон нутгийн засаг захиргаануудыг нэгтгэх, бүсийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудал огт явдаггүй Монгол парадокс болоод тогтчихлоо. Улс төр талаасаа эрх баригч намууд орон нутаг дахь боловсон хүчнээ албан тушаалаар нь дамжуулж дэмжих тэтгэх, сонгуулийн ялалтад засаг захиргааны нэгжийг өөрт ашигтайгаар хуваарилах зэрэг явуургүй бодлогын улмаас энэ асуудал явахгүй байгаа бол эрх зүйн талаасаа 1992 онд батлагдсан ҮХ-иар орон нутгийн нэгжийг байгуулах асуудал тухайн орон нутгийн эрх барих байгууллагад үлдээснээс төв засгийн газар шийдвэртэй алхам хийж чадахгүй нөхцөл рүү түлхдэгтэй холбоотой гэж бодож байна.

Хамгийн гол асуудал Монголчуудын нэгдэн нийлэхээсээ талцан хуваагдах, дов жалгаараа ялгарах, уралдах балай заншилтай гүнзгий холбоотой бололтой. 1980-90-ээд онд байгуулагдсан сум нэгдлийн иргэд хүртэл талцан хуваагдаад, нэгдэн нийлэх асуудал тавихаар уйлан дуугарч, ус нутаг нь сүйрэх гэж байгаа мэт аашилдаг өнөөгийн нөхцөлд аймаг нийлүүлэх нь бүү хэл баг нийлүүлэхэд ч төвөгтэй байдал үргэлжилсээр л байх болно. Иргэд гэлтгүй эрх барих түвшинд ч нутгархах үзэл, явцуу улс төрийн зөрчлөөс болоод өнгөрсөн хугацаанд дэвшүүлсэн бүхий л засаг захиргааны шинэчлэлийн асуудал унтарч ирсэн. Тухайлбал, Н.Багабандийн Ерөнхийлөгч байх хугацаанд эрчтэй явагдаж байсан засаг захиргааны шинэчлэлийн шинэ хуваарилалт Н.Энхбаярын үед бүрэн үгүйсгэгдэж, Н.Энхбаярын дэвлүүлсэн санал одоогийн ерөнхийлөгчийн үед огтоос яригдахгүй байх жишээтэй.
Шинээр сум бий болгон өргөтгөх асуудал саяын жишээ мэт амархан шийдэгддэг юм байна. Тэгвэл хүн ам нь багийн тоонд хүрэхээ больсон сумдыг тосгон болгох асуудал тавьбал шийдэгдэх болов уу?
Тэтгэлэгтэй оюутан уу, халамжийн оюутан уу?
2009 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутнуудын саналыг өөртөө татахын тулд оюутнуудыг тэтгэлэгтэй болгох амлалтыг авч байсан юм. Энэ ч нь түүнийг ялахад тодорхой нөлөө үзүүлснийг үгүйсгэх аргагүй.

Энэхүү амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн санаачилсан “Дээд боловсролын санхvvжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуул”-ийн төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр орууллаа.
Төсөлд тусгаснаар их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутанд 10 сарын турш тус бvр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгажээ. Ингэснээр нэг оюутан жилдээ 700 мянга орчим тэтгэлгийг авна гэсэн vг юм. Өнөөдрийн байдлаар 111 их, дээд сургуульд 140 мянга орчим оюутан суралцаж байгаа. Энэ тоогоор авч vзэхэд жилдээ улсын төсвөөс 130 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна.
Нэг талаас дээд боловсролыг дэмжиж буй бодлого мэт харагдах боловч нөгөө талаас халамжийн шинэ давхрагыг бий болгосон явцуу шийдвэр болно гэж цөөнгүй хүмүүс шүүмжилж байна. Уг хуулийн төсөл нь давхар олон асуудлыг хөндөхөд хүргэж байна.
Дөнгөж саяхан хөл дээрээ босч буй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцахыг дэмжиж байсан санхүүгийн хөшүүргээс даруй 1.5 дахин өндөр тэтгэлэг олгох явдал нь их сургууль руу хошуурах сонирхлыг өдөөж, МСҮТ-ийн суралцагсдыг уруу татахад хүргэж болзошгүй болов. Зах зээлийн эрэлтэд нийцээгүй тэр чигтээ нийгэм, хүмүүнлэгийн ухааны мэргэжлээр голлож боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудын ирээдүйн ажлын байргүй нөхдүүдэд сар бүр цалин аваад 4 жил тааваараа суух, хатуухан хэлвэл шоудах мөнгийг нь тараадаг халамжийн тогтолцоог зүгээр бэлдээд өгчихлөө. Бэлэн мөнгөний өгөхгүй гэж улс төрийн намуудын хийсэн тохиролцооны дараахан дараагийн улс төрийн амлалт ийнхүү хэрэгжих үүд хаалга нээгдлээ гэх шүүмж нэг бус сонсогдож байна.
Уг тэтгэлгийн үр өгөөжийг ахиулах талаар л санал шийдвэр гаргагчдын дунд эрчимтэй яригдаж байна. Энэ үүднээс харвал дэмжигдэх тал руугаа явж буй төсөл бололтой.
Бодлогын үр дүн хэрхэн гарахыг хүлээж суухаас урьдаж гарч болох сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож таамаглах талаар шийдвэр гаргагчид маниасаа илүү хашир хандана биз хэмээн найдлага тээж явдгаа хэлээд энэ 7 хоногийн тоймоо өндөрлөе.
Dungiin bosgiig ondor taviad amjilttai suraltsaj bui oyutnuudad golch ni 3.5 aas deesh suraltssan oyutand 100000, 3.00 deesh golchtoid 70000 geh met shatlaltai olgodog systemiig bii bolgood ogvol iluu ur duntei. Muu, dund suraltsaj baigaa nuhduuded yalaa gej ogoh yostoi gej.
ReplyDelete