2011/05/11

БЛОГИЙН 7 ДАХЬ САРЫН ТОЙМ

Сар болгоны 10-нд блогтой холбоотой сүүлийн нэг сарын тойм бэлтгэдэг уламжлал тогтоод долоон сар болчихож. Блог уншигчдын тоо улам ихсэж байгаа нь блогийн хаяг болон шинэ тутам мэдээлэл, нийтлэлийг бусад сайтууд дээр тавьж эхэлсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. 

Өнгөрсөн сарын хугацаанд блогчид нилээн онолын сэдэв хөндөж авч үзсэнийг эрхэм уншигчид анзаарсан байх. Блогчин хэт онолдож буй тухай шүүмжлэл хувийн журмаар нэг бус ирсэн тул тэгэхээс тэгэх гэж онолын асуудлыг өнгөрсөн сард түлхүү авч үзэв. 
Гэхдээ уг шалтгаан маань хувийн зан авираасаа илүү дараах учиртай шалтгаантай. 

Онол гэдгийг судлан тодорхойлж, авч болохыг нь шинжин тольдоод бодлого үйл ажиллагаандаа тусган буулгах зөв санаачлагаасаа илүү бодит амьдралаас хол хөндий, басхүү уншиж ойлгох, учирлан тайлбарлахад хэцүү гэж халгах муу зуршил манайхан нилэнхүйдээ автаад байх шиг санагддаг. Ялангуяа их дээд сургуулийн оюутнууд нэг бол тас онол зуурч, хөндий цээжлээстэй нөгөө бол халган халширч зугтан холдох эрмэлзэл түгээмэл байгаа нь соц-үеийн нийгмийн бүхий л онол "бут цохигдсон" хийгээд шинжлэх ухааны мэдлэгийн "шилжилт", багш нарын заах арга зүйн дутагдал зэрэг олон асуудалтай орооцолдон зангилагдсантай холбоотой үзэгдэл биз ээ.

Нөгөө талаас суралцаж байгаа оронд маань нийгмийн үзэгдэл үйл явц бүрийг онол, прадигмын хүнд томъёоллоор ангилан авч үзэж, тулгамдсан асуудал бүрийг заавал нэг онолтой уяж холбох явдал нь шинжлэх ухаанч ажил гэхээсээ заримдаа судалгааны өдөр тутмын зан үйл болтлоо хэвшсэн явдлыг зарим талаас шүүмжилмээр санагддагаа хэлэх байна. Өөрөөр хэлбэл, тулгамдсан саад бэрхшээлийг бодит үйлдэл, авир ааш заримдаа зөн билгийн үйлдлээрээ тас цохиж шийдвэрлэдэг, шинэ санааг хөндий онол томъёлолд биш харин гайхалтай ажиглалт, соргог мэдрэмж, итгэл найдлага дээрээ тулгуурлан зохиодог, уян хатан, тактикч зантай нүүдэлчин сэтгэлгээ өрнөдийн хөгжилтэй орнуудад дутагдах болсон нь өдгөө улам бүр ил тод ажиглагдах болжээ.

Нэг үгээр аль алийг нь үгүйсгэн мушгилгүй зүйл тогтлыг ажиглаж таньсан оновчтой зөв онол, үзэл баримтлалыг өөрсдийн сэтгэлгээ, үйл байдлын заяамал давуу шинжтэй хослуулан хөгжүүлэх нь хувь хүний хөгжилд ч цаашлаад нийгэм улс орны ирээдүйд эерэг үр нөлөөтэй гэж мөхөс би үзэж байгаа болно.

Блогийн өгүүлэл мэдээлэлд бичсэн сэтгэгдэл, асуултад хариу өгдөггүйг маань анзаарсан байх та бүхэн минь. энэ нь анхнаасаа баримтласан "жанжин шугам"-аасаа хазайхгүй, дов жалганы хэлц хэрүүл болгохгүй гэсэн бодлоос минь үүдэлтэйг хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас та бүхний хэлсэн санаа бодол, асуулт бүхнээ ямар нэг байдлаар дараа дараагийн нийтлэл өгүүлэлдээ тусган хөндөх байдлаар явдагаа ойлгуулах нь зүйтэй. 

Саяхан манай нэртэй нэг нийтлэлч блогчны хэлсэн нэг үг ороон нийтлэлдээ асуудал хөндсөн байна билээ. Ер нь иймэрхүү сэтгэгдэл асуулт нэг бус гарч байсан. Илэрхий утгын хийгээд дүрмийн алдаа биш л бол хэлсэн үг бүрээ хамгаалан, учирлан тайлбарлахад бэлэн байдгаа нуух юун. Гэхдээ үг хөөцөлдөж суух хайран цаг, нервээ уншиж судлахад зарцуулах нь үр дүнтэй бөгөөд залуу хүний хувьд тийнхүү муу зуршлыг дадал болгохгүй гэсэн аминч бодлын учир шалтгаантай болохоо давхар сануулая.

Монголчуудын хувьд зуны дэлгэр цаг ирж, сэтгэл санаа, ажил идэвхээ хойш тавин амралт зугаалга, ахуй амьдралдаа түлхүү ханддаг улирал хаяанд ирж. Блогчдын хувьд ч бас монголчууд тул (хэхэ) заншсан дадал хэвшлээ дагаж амралтын горимд шилжиж байгаа болно. Өөр үгээр бол мэдээлэл, нийтлэл оруулах хэмнэл давтамж маань нилээн сунгуу болно гэсэн үг. Мэдээж цаг үеийн шинжтэй нийтлэл мэдээллээ боломжоороо бэлдэж юм.

Ингээд та бүхний амьдралын шинэ нэгэн зун хийгээд байгалийн үзэгдэл дэлгэр цагаа давтагдашгүй сайхан дурсамж, үр бүтээлээр дүүрэн өнгөөрөхийг нийт блогчдынхоо өмнөөс хүргэж байна.

Нийтлэл өгүүллээ өгсөн Б.Пүрэвсүрэн, Ш.Үнэнтөгс нарт талархаж буйгаа илэрхийлэе. Та бүхний цаашдын бүтээлийг блог дээрээ тавихдаа тун баяртай байх болно гэдгээ хэлрүүн. 

Өнгөрсөн 7 сарын нийт хандалт 55700, өнгөрсөн нэг сарын хандалт 12700.

Сүүлийн нэг сард хамгийн их уншигдсан нийтлэл, мэдээлэл




































































































 Хамгийн олон хандсан улс (сүүлийн нэг сард)
Mongolia
 8,765
United States
 833
South Korea 
684
Turkey
 516
Japan
 400
Russia 
347
Germany 
222
Australia
 171
United Kingdom
 77
Switzerland 
50
 





2 comments:

  1. Нутагийн зүг хүлгийн жолоо залж дээ. Очоод сайхан амраарай. Блогоо бүр тасалдуулбал хохчийшүү... Амжилт!!!

    ReplyDelete
  2. Монголдоо ирээд завгүй болчихдог юи даа. ийм олон уншигчтай болсон юм чинь яваад байх хэрэгтэй дээ. Ирэхжийгаамуу

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)