2011/05/03

ЦААЗААР АВАХ ХҮМҮҮНЛЭГ АРГА ГЭЖ БИЙ ЮУ?

Цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэний улмаас амьдрах эрхийг нь таслан зогсоож буй хамгийн хүнд шийтгэл гэдгийг хүн бүр мэддэг. Хүн төрөлхтөн эрт үеэс хэрэглэж ирсэн бөгөөд өдгөө ч цөөнгүй оронд уг ялыг янз бүрийн аргаар гүйцэтгэдэг байна. Харин сүүлийн үед цаазаар авах зарим арга техник нь хүмүүнлэг бус төдийгүй ерөөс түүнээс бүрэн татгалзах тухай асуудал хүчтэй яригдах болсон. Өнөөгийн байдлаар 130 улс цаазлах ялаас бүрэн татгалзаж, 50 гаруй оронд хэрэглэсээр байна.


Энэ удаад 20-р зуунд шинэ тутам нэвтрүүлсэн гэх цахилгаан сандал, үхлийн тариаг хэрэглэсний улмаас тухай үедээ шуугиан тарьж байсан зарим нэг баримтын талаар дор бэлтгэв.
 
Ромель Брумыг цаазаар авах амжилтгүй оролдлого
1984 онд 14 настай охиныг хүчирхийлж улмаар амь насыг нь бүрэлгэсний төлөө Ромель Брум шүүхээс цаазаар авах ял авсан хэдий ч 25 жилийн турш уг ялыг гүйцэтгэхийг хүлээжээ. Энэ бүх хугацаанд тэрээр одоо АНУ-ын Огайо мужийн Лукасвиль хотын шоронд сууж өнгөрүүлсэн бөгөөд 2009 оны 9 сарын 15-нд сая нэг үхлийн тариа хийх тэрхүү цаг ирсэн байна.  
 
Шүүх эмнэлэг заасан яг тэр цагт нь тариа хийх ёстой байлаа. Гэвч зохих венийн судсанд нь зүүг оноож хийж оролдлого амжилтгүй болжээ. Гэмт хэрэгтний гар дахь венийн судас нь бараг мэдэгдэхгүй болсны улмаас хэд хэдэн оролдлого бүтэлгүй болжээ. Тариурын зүү хугарч, Брумын гар нь илэрхий хавдан хөөж эхэлсэн байна.  53 настай гэмт хэрэгтэн өвдөлтийн улмаас хашгирч эхэлжээ. Сувилагч ирж, нойтон жин тавьж, хавдалтыг бууруулахыг хичээж байсан бол энэ хугацаанд шүүх эмнэлэг тариагаа хийх оролдлогоо үргэлжлүүлсээр л байв. Энэхүү “эрүү шүүлт” 2 цаг илүү үргэлжилж, Брум өвдөлтөөс болж татаж эхлэв. Шоронгийн захиргаа цаазаар авах ажиллагааг зогсоож, мужийн захиргаанд хандсанаар ялыг дахин хойшлуулжээ.
 
Иймэрхүү тохиолдлоос шалтгаалан цаазын ялыг гүйцэтгэх арга техникийн талаар олон нийтийн дунд нэг бус удаа маргаан хэлэлцүүлэг өрнөхөд хүргэж байлаа.  Гэвч тэрхүү мэтгэлцээн нь тэр бүр үр дүнд хүрч байгаагүйн тод жишээ бол саяын дурьдсан Брумын хэрэг явдал орно. Эхнийх нь амжилтгүй болсоноос дахин цаазлах тохиолдол практикт нэг бус байдаг аж.
 
Хоёр удаа цаазлуулсан Вилли Францис17 настай, афроамерик гаралтай Вилли Францисыг ажил олгогчийнхоо амь насанд халдсан хэмээн цахилгаан сандалд суулгах ял оноожээ. Хууль сахиулагчид бүр хавтаст хэрэг бүрдүүлэх шатанд уг гэмт хэргийг хэлэлцэж буй шүүх тэр чигтээ цагаан арьстнуудаас бүрдсэнд ихэд санаа зовинож, эсэргүүцэж байсан аж. Гэвч үүнийг эс харгалзан Францист үхлийн ял өгчээ.
 
Хэрэгтнийг цахилгаан сандалд суулган, цахилгаан цохиулсан боловч, үхээгүй байна. “Толгойнд угласан зүйлээ салгаж ав, би амьсгалмаар байна. Би амьд байна” гэж тэр орилж байжээ. Цаазаар авах ажиллагааг зогсоосон байна. Хууль сахиулагчид ялыг хүчингүй болгохыг (зарим нь буруугүй учраас бурхад түүний амийг авсангүй гэж хүртэл үзэж байв) оролдсон ч, “ажиллагааг давтах нь үндсэн хуультай зөрчилдөхгүй” гэсэн Үндсэн хуулийн шүүхийн тайлбарын дагуу жилийн дараа дахин цахилгаан сандалд суулгажээ. Хоёр дахь ажиллагаа ямар ч өө сэвгүй болж өнгөрсөн гэдэг.

Хүмүүнлэг бус цахилгаан сандал
1889 онд Нью-Йорк мужид гэмт хэрэгтний цаазлахдаа цахилгаан сандал ашиглахыг зөвшөөрсөн хууль гаргажээ. Олон нийтийн шахалтаар эрх баригчид дүүжлүүрийг хэрэглэснээс цахилгаан хүчдлийг ашиглах нь харьцангуй хүмүүнлэг хэмээн хэрэглэхийг зөвшөөрөхөд хүрсэн аж.  Гэхдээ шинэ технологи бүхий анхны цаазын ял нь дүүжлүүрийн олсноос ч дор там болсон гэдэг. Цахилгаан сандалд суусан анхны хэрэгтэн болох Уильям Кеммлер цахилгаан сандал дээр нилээнд хэдэн минут таталджээ. Хүчдлийг хэр байх ёстойг тооцоолоогүйн улмаас тэр дороо үхээгүй аж. Цаазаар авах ажиллагааг 20 гаруй гэрч ажигласан бөгөөд тэд Кеммлер бараг амьдаараа шарагдаж буйг бодиттоор харсан гэдэг. Цаазын ялыг биечлэн харсан сэтгүүлчид шинэ “үхлийн машин” нь ирээдүйд бөөн хэл ам дагуулна хэмээн бичиж байлаа. 
 
Өдгөө хүртэл энэхүү цахилгаан сандал нь алдаа гаргахгүй гэсэн баталгаа алга байна. 1983 онд Алабама мужид Жон Эвансийн цаазаар авах ажиллагааны үеэр цахилгааны тасалдал гарсны улмаас тэрээр 3 дахь оролдлогоор амиа алдсан байна. Энэ үед тэр чигтээ утаа хярвасны ихүүн үнэр ханхалж байжээ. Хэдэн жилийн дараа Алабама мужийн Этмор хотын захиргаа Франклин Данкинсыг цаазлахын тулд цахилгааны хүчдлийг 2 удаа цахилгаан хүчдлийг өгсөн хэдий ч бүтэн 19 минутын туршид уг ажиллагаа үргэлжилсэн гэдэг. Чухамдаа цахилгаан сандал нь 2000-3000 вольтийн хүчдлээр 30 секунд цохих үйлчилгээтэй байдаг бөгөөд нөхцлөөс хамааран 2-3минут хүртэл үргэлжилдэг байна.
 
1999 онд Флореда мужид Аллен Ли Дэвисийн цаазаар авах ял жинхэнэ шуугиан тарив. Гэмт хэрэгтэн 130кг жинтэй агаад түүний өмгөөлөгч нь ийм жинтэй хүн цахилгаан сандалд суулгавал тамлалт болж хувирна гэдгийг засаг захиргаанд анхааруулсан аж. АНУ-ын дээд шүүхийн ажилтнууд Дэвисийн цаазаар авах ажиллагааны гэрэл зургаас “үхэх хүртлээ тамлагдаж буй Флоридагийн хүн”-ийг харсан гэдэг. Гэрчүүд Дэвисийг өвдөлтөөсөө болж хэрхэн чанга хашгирч байгаа, түүний цээжнээс цус олгойдон гарч буйг харсанаа хүлээн зөвшөөрсөн аж. Хэрэгтний нүүр зэвхий даан хөхөрч, бие нь хүчтэй хавдан хөөж байсан нь зурагнаас нь хүртэл илэрхий байсан аж.
Ли Дэвисийг цаазаар авах ажиллагаа
Харин үхлийн тарианы хувьд
1980-аад оноос АНУ-ын Небраска мужаас бусад мужид цахилгаан сандлыг хэрэглэхээ ерөнхийдөө татгалзсан байна. Харин оронд нь үхлийн тариа хийлгэдэг байна. Шийтгүүлэгч 15 минут үйлчилдэг, үхлийн тариаг хийлгэхдээ өвчин  өвчин мэдэрдэггүй гэх бөгөөд хэрэв тунг нь тааруулвал дор хаяж 9 минут энэхүү ажиллагаа үргэлжилдэг гэнэ. Гэвч бодит байдал нь энэхүү дээд доод хязгаар нь тухайн хүний бие организмаас шалгаалж янз бүр байх агаад өвтөгдөггүй  гэх тарилганы хүмүүнлэг бусын талаар ч нэг бус маргаан өрнөж ирсэн.  
 
1977 онд Оклахома муж улсад анх хэрэглэж эхэлсэн, 5-18минутад үйлчилдэг гэж тогтоогдсон.
 
АНУ нь цаазын ялыг устгаагүйгээрээ Европын орнуудаас ялгаатай. Нийгмийн санаа бодол энэ асуудалд 2 ялгаатай байр суурь баримтласан хэвээрээ...

1 comment:

  1. аймар юмаа. Гэхдээ яагаад амжилтгүй болоод байгаан нь тодорхой их нүгэлд хийсэн болохоор л тэр байх

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)