2013/10/24

НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ТОМИЛОГДСОН ДАРГЫН НАСААР ҮНЭЛДЭГ

Тун удахгүй буюу энэ сарын 27-нд МАН-ын ээлжит их хурал хуралдана. Энэ хурлаар намын шинэчлэл, бодлого үйл ажиллагааны өөрчлөлтөө хэлэлцэхийн зэрэгцээ намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаа томилох том ажил өрнөх гэж байна. 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд хэрхэн өрсөлдөх нь энэ удаагийн хурлын шийдвэрээс шууд хамаарна. Ялангуяа тус намын гишүүд дэмжигчид төдийгүй Монголчууд нийтээрээ МАН-ын намын даргын буухиаг хэн авч удирдах бол гэдгийг анхааралтай ажиглаж байна.

Өнөөдрийн байдлаар тус их хурлаар МАН-ын даргад өрсөлдөхөөр МАН-ын шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан албан ёсоор мэдэгдэл хийсэн. Харин УИХ-ын гишүүн М.Энхболд сонин телевизэд өгч буй ярилцлага, шар бор мэдээгээр дамжуулан үүнийгээ илэрхийлж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах давтамж нь нэмэгдсэн. Мөн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын нэр ч яригдаж байсан. Гэхдээ нэр дэвших  эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр хүмүүс нь үзэл бодол, улс төрийн туршлага, асуудалд хандах хандлагаар өөрийн гэсэн онцлогтой, нэр хүндийн хувьд давуу хийгээд сул талтай. Нөгөө талаар МАН-д ахмад болон залуу үеийнхний хооронд хүчтэй өрсөлдөөн ид явагдаж байна. 

Монгол ардын намын 27-р их хуралд намын даргад өрсөлдөхөөр нэр дэвшигчид




Н.Энхболд 56 настай,




М.Энхболд 49 настай




Т.Аюурсайхан 38 настай


Нам төрийн түүхэн эгзэгтэй үе, шинэчлэлийн гараан дээр хуучин нөхдийг халж залуу лидерүүд томилогдож ирснийг монголын төдийгүй дэлхийн улс төрийн үйл явдлын өрнөлөөс харж болно. Намын шинэчлэл, өөрчлөлт гэдгийг дарга удирдагчийн нас, гараагаар дүгнэдэг хандлага бий. МАН энэ удаагийн их хурлаараа шинэчлэгдэж чадах эсэхийг хүлээх л үлдлээ.  

Монголын улс төрийн намуудын үе үеийн дарга нарын томилогдсон байдал
 
  
1
1921 он. Анхны дарга С.Данзан 38 настайдаа томилогдсон.
1990 он. Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч С.Зориг 28 настайдаа томилогдсон.
2
1940 он. Ю.Цэдэнбал 24 настайдаа томилогдсон.
1990 он. Б.Батбаяр (Баабар) МСДН-ыг үндэслэгч, анхны даргаар 36 настай томилогдсон.
3
1991 он. Б.Даш-Ёндон 45 настайдаа томилогдсон.
1990 он. МоАН-ын даргаар С.Бат-Үүл 33 настайдаа томилогдсон бол 1992 онд МҮАН-ын анхны даргаар Д.Ганболд 35 настайдаа томилогдсон.
4
1996 он. Н.Энхбаяр 38 настайдаа томилогдсон.
1996 он. Ц.Элбэгдорж “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн даргаар 33 настайдаа томилогдсон.
5
1997 он. Н.Багабанди 47 настайдаа томилогдсон
2000 он. Д.Дорлигжав 41 настайдаа томилогдсон.
6
2005 он. М.Энхболд 41 настайдаа томилогдсон.
2002 он. М.Энхсайхан 47 настайдаа томилогдсон.
7
2007 он. С.Баяр 51 настайдаа томилогдсон.
2005 он. Р.Гончигдорж 52 настайдаа томилогдсон.
8
2010 он. С.Батболд 47 настайдаа томилогдсон.
2006 он. Ц.Элбэгдорж 43 настайдаа томилогдсон.
9
2012 он. Ө.Энхтүвшин 54 настайдаа томилогдсон.
2008 он. Н.Алтанхуяг 50 настайдаа томилогдсон.

Гадаад орнуудын улс төрийн намын лидерүүд
- Их Британийн Лейборист намын тэргүүнээр 2010 онд Эдвард Милибэнд 41 насандаа томилогдсон бол мөн онд Консерватив намын дарга Дэвид Кэмерон 43 насандаа буюу Английн хамгийн залуу Ерөнхий сайдаар томилогдсон юм. 2007 онд Британийн Либерал намын даргаар 40 насандаа сонгогдсон Ник Клегг нь өдгөө Ерөнхий сайдын орлогчийн албыг хашиж байна.
- Канадын ерөнхий сайд Стивен Харпер нь 45 настайдаа Консерватив намын тэргүүнээр сонгогдож байжээ.
- Унгарын Фидес намын үндэслэгч, өнөөгийн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 1990 онд 27-той байхдаа намын тэргүүнээр томилогдож байв. 
- 2011 онд Финландын 63 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж буй “Үндэсний эвслийн нам”-ын дарга Юрки Катайнен 2004 оноос буюу 33 настайгаасаа эхлэн уг албан тушаалыг хашиж иржээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)