2010/10/09

ЗУУН НИГЕР ХVН ГАНЦХАН БУУТАЙ

Швейцарийн судлаачид америкчуудыг шvдээ хvртэл зэвсэглэсэн улс орон гэж тогтоов. Женев хотын олон улсын судалгааны дээд институтын мэдээгээр АНУ-ын зуун хvн тутамд 90 ширхэг галт зэвсэг ноогдож байна.
 Ер нь бол АНУ дэлхийн хэмжээний буу зэвсгийн гуравны нэгийн эзэд гэнэ. Энэ судалгааны хоёр ба гуравт Энэтхэг, Хятад хоёр орж байна. Манай хойд хєрш Орос жагсаалтын эхний аравт буюу наймдугаарт бичигдлээ. 

Судалгааны дагуу орос хvмvvсийн гарт 13 сая буу байна."Энэ эргэлзээтэй гэгдэх єрсєлдєєнд АНУ тэргvvлж байгаа нь тус оронд vйлчилдэг галт зэвсгийг хадгалан эзэмших эрхээр тайлбарлагдана"Буу зэвсгийн тухай олон нийтийн дунд Швейцарийн судлаачид санал асуулга явуулсаны vр дvнд хамгийн их зэвсэглэгдсэн vндэстнээр америкчууд тодорлоо. "Small Arms Survey 2007"-гийн тайланд тусгагдсан статистикаар АНУ-ын 100 оршин суугч бvрт нийт 90 орчим буу ногдож байна.
Женев хотын олон улсын судалгааны дээд институт Засгийн газрын тайлан, хэвлэлийн мэдээлэл болон хувийн судалгаанд vндэслэн дээрх тоо баримтыг гаргажээ. Дээрх тоог АНУ-д одоо амьдарч байгаа хvмvvсийн тоонд vржvvлбэл 270 сая болж байна. Яг ийм тооны буу америк хvмvvсийн гар дээр байгаа ажээ. Reuters агентлагийн мэдээгээр дэлхийд жил тутам vйлдвэрлэгддэг найман сая гар бууны 4,5 сая нь АНУ-д зарагддаг байна.
"Бvдvvлэгээр хэлбэл дэлхийн долоон хvн тутам нэг ширхэг галт зэвсэг ногдож байна. Хэрэв энэ тооноос АНУ-ыг хасвал vзvvлэлт нь 10-ны нэг хvртэл буурах юм" гэж илтгэлд єгvvлжээ. Энэ эргэлзээтэй гэгдэх єрсєлдєєнд АНУ тэргvvлж байгаа нь тус оронд vйлчилдэг галт зэвсгийг хадгалан эзэмших эрхийн хуулиар тайлбарлагдана. Сургууль, дэлгvvр хоршоо ба гудамжинд аллага vйлдэх шалтгаан болоод байгаа энэ хуулийн талаар Америкийн нийгмийн дотор маргаан єрнєж байгаа билээ.
АНУ-ын дараа зэр зэвсгээр сvр vзvvлэх хоёр дахь орноор Энэтхэг тодроод байна. Энэтхэгчvvдийн гарт 46 сая гар буу, автомат байна. Гэхдээ хvн амынхаа тоогоор Энэтхэгийн энэ vзvvлэлт АНУ-тай харьцуулбал єчvvхэн. Зуун хvний дєрєв нь л гар буутай аж. Гуравт нэрлэгдсэн хятадуудын гарт одоо 40 сая галт зэвсэг байгаа. Зуун хvний гурав нь л зэвсэг эзэмшдэг ажээ.
Жагсаалтад дараалаад Герман, Франц, Мексик, Бразили, Орос оржээ. Таван оросын нэг нь буутай. Хvчирхийлэл гаарч байгаа орнуудад харин эсрэгээр зэвсэг багатай. Жишээлбэл, Нигерийн 100 хvний дунд ганцхан буу байна. Зарим бvс нутагт хvмvvс нь толгой дараалан зэвсэглэгдсэн гэх ойлголт огт буруу аж. Дэлхийн хэмжээнд нийтдээ 875 сая гарын галт зэвсэг байгаагийн 650 сая нь хувь хvнд vлдсэн 225 сая нь цэргийнхний гарт байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)