Маршал Чойбалсанг хувьсгалч мөн, эсэх тухай ярих учир юун. 1921 оны хувьсгалд оролцогчдын бүртгэл дансанд дэзгүүр бичээстэй хүнийг хувьсгалч уу? биш үү? гэхчлэн нуршвал ухвар мөчид хүний үг болох бизээ. Харин ямар хувьсгалч явав? гэвэл өөр байх. Тэгж гэмээ нь манай хувьсгалын будлиантай түүхэнд ямар нэг хувь нэмэртэй хуудас нэмэгдэж юу магад.
Манай орны дал шахам жилийн түүхнээ Хорлоогийн Чойбалсангийн хөрөг Иосиф Сталины нударганд атгагдсан МАХН-ын яс цоожит номоор зургалагдаж ирснийг хэдэн үе (ялангуяа ахмад үе)-ийнхэн батална. Жаран насны жалх ортлоо үнэнийг худал хуурамчдын нүдээр хүч тулгагдан харж, оюун сэтгэхүй нь хүлээстэй явсан настан үеийнхний хүлээс тайлагдаж, мэлмий нээгдсэн өнөөдөр үр хойчдоо үнэний мөр үлдээхийг хичээсээр. Үүний тулд өчих учир оршмуй. Саявтар би сурагч ахуй цагаас эдүгээ хүртэл хайрлан хүндэтгэжяваа Цэвэгийн. Сандаг багштайгаа уулзан элдвийг хуучилж суув. Бид хоёрын яриа яван явсаар Ардын хувьсгалын партизан нарын сэдэвт шилжин, улмаар Х.Чойбалоангийн тухай ам дамжсан яриа руу оров.
Монголын ард түмэнд Өрлөг жанжин хэмээн шүтэгдсэн Маршал Чойбалсан манай Түшээт хан аймгийн ялгуун баатар бэйс Сумъяагийн хошууныханд хувьсгал эхлэхийн өмнөхөн үеэс Чойбалсан нэрээр нэлээд нэр муутайхан танил байсан тухай хуучцуул их ярьдаг байлаа. Тиймээс ч саяхан болтол Чойбалсангийн тухай яриа хөөрөө үүсэхэд "Маршал Чойбалсан маруухан хувьсгалч" гэсгээд өөр юм ярихгүй таг болчихдог өвгөд өтгөс цөөнгүй байсан юм. Сандаг багш ийм нэг сонин ярианы шижүүр гаргах нь тэр.
Аливаа бүхнийг нууцалж ам хамхдаг, амны алдас хийж, шорон гянданд орох, 37-38 оны үе шиг толгой хяргуулахаас зүрхшээдэг байсан цаг үед тэд үг алдаж, учир ярихгүй байсан нь лавтай. Тэгэвч даравч дардайж, булавч бултайна гэж үг бий. Ард түмэн хэдийгээр нуувч, сэтгэл нээх хүнээ олж, хэлж үлдээх үгээ уламжилдаг нь бичигдээгүй хатуу хууль буюу.
Тийм гэгээн хуулийн ачаар Маршал Чойбалсан гэгч маруухан хувьсгалч байжээ гэх зарим баримтын ул мөр үлдсэн мэт санагдана.
Ялгуун баатар бэйсийн хошууны эгэл ард Доржийнх Бухандай, Цэвэгжав гэдэг хоёр хүүтэй байлаа. Хувьсгалт тэмцэл өрнөж ардын засгийн төлөө цусаа урсгах андгай өргөн Сүхбаатарын цэрэгт элсэгчид хошуу хотлоор нийлж байсан цаг үе юм. Энэ үед Богдын засаг төрийг өмгөөлөн хамгаалах ам андгайтай Барон Унгернээр толгойлуулсан цагаантны цэрэгт элсэгчид ч бас цөөдөөгүй. Энэ нь нэгэнт түүхийн баримт болон үлджээ.
Дээр нэр өгүүлсэн Доржийн хоёр хүүгийн Бухандай нь цагаа-нтны цэргийг тэргүүлсэн Мэнгэт заланг дагаж, Цэвэгжав нь
улаантны талд цэрэгтэйгээ нэгдсэн Сумъяа ноёныг түшин, ах' дүү хоёр өөд өөдөөсөө буудалцах зам сонгожээ. Аливаа цаг төрийн үймээн түйвээн ард олны бодол санааг хямруулан, эвтэйг ч эвдрэлцүүлэн, элдэв гашуун зовлон, сургамж амсуулдаг учир ах дүү Бухандай, Цэвэгжав нарын тухайн үеийн үйл учралыг өнөө шүүх учир юун.
Хувьсгалын эхэн "үеийн үйл явдал бидний мэддэг түүхэн багцаагаар дуусч, цаг төр нэг үе тайвширч, төр төвширөн, ард зон сэтгэл түгшүүрээс хагацаж байсан ч эгэл буурай олны шаналлын шархлаа илаарших хараахан болоогүй байжээ.
1938 оны цөвүүн цаг. Цуст гарт Сталины гарын шавь нар Монгол оронд дураар дургиж тэдэнтэй үгсэн алах, баривчлах ялт үйл хэргийг монгол оронд толгойлж байсан Хорлоогийн Чойбалсан араандаа зуусан бүхнээс өс хонзон авч байсныг өнөөдөр өмгөөлөвч булагдахгүй хар мөртэй.
Энэ нь тэр үед амь мэнд байсан цахар партизан нарыг толгой дараалан баривчилж, яргалан тамлаж, буудан алсан түүхэн баримтаар ч нотлогдоно. Сэлэнгэ, Хэнтийгээр нутаглаж байсан буриадомгийнхны өрхийн тэргүүн, эрчүүд бүхний нь хоморголон хэлмэгдүүлсэн ялт үйлдлүүд ч батална.
Харанхуй шөнөөр хаалга үүдийг &албан орж ирсэн дотоодыг хамгаалахын "ногоон малгайтнууд": "Буу зэвсгээ агсаад, биднийг дагаад морд!" хэмээн захирахад, эсэргүү хэрэгт баривчилж байна! хэмээх бодол зүүдэнд нь ч төрөөгүй, цайлган цагаан сэтгэлт партизан нар японы самуурай нарын аюулыг дарах дайнд Чойбалсан биднийг дайчлан дуудууллаа. Насны
танагтайд Монгол улсынхаа төлөө эр хүчээ зориулах минь хэмээн хур тарган морио шилэн унаж, хурдан цэцэн буугаа үүрэн, зориг золбоолог мордож байсан тухай яриа бол түүх юм.
Гэвч тэднийг тийм эрэлхэг байлдааны зам харгуй тосч байсангүй. Балмад сталинчдын гар хөл, хар санаат Чойбалсангийн эрх мэдлийн харанхуй шоронгийн хаалгаар тэд чихэгдсэн юм. Ялгуун баатар бэйс Сумъяагийн цэрэг, ардын партизан нараас амьд мэнд байсан гуч гаруй хүн баривчлагдахад Доржийн Цэвэгжав ч хоморгоджээ. Харин тэр эргэж ирдэггүй эрлэгийн орноос эсэн мэнд гарч ирсэн цөөхөн азтаны нэгэн бөгөөд 1972 онд уугуул нутагтаа насан өөд болжээ. Сандаг багшийн эцэг Цэвэгийн дотнын сайн нөхөр явсан Доржийн Цэвэгжав агсаны багшийн дээд сургуульд багшилж байсан Самъяан (Сумъяа бэйсийн дүү)-ыг удмын Ядамсүрэнд 1962 онд: "Чойбалсангийн тухай үнэнийг ярьж эхэллээ. Цаг нь болсон доо. Их нүгэл тарьсан хүн. Хувьсгалын партизан цэрэг элсүүлж байсан үесэн. Миний ах Мэнгэтийн талд элссэн байв. Би ахтай уулзаж, өөрийн талд элсүүлэх гэж ятгахаар очсон юм. Мэнгэт залан хэдэн хүн тойруулаад, их ам халсан байртай хөөрөлдөж суулаа. Ах ч тэдэн дунд байв. Мэнгэт:
-Надад айж эмээх юм байхгүй ээ. Цагаан тал ялбал би Чойбалсанг татаад авна. Улааныхан ялбал Чойбалсан намайг авах юм хэмээн эр бардуу ярьж байлаа. Тэр үедээ өөрийн цэргүүдэд хийж байсан таниулга бизээ гээд Ядамсүрэн, чи энэ тухай бичвэл яасан юм бэ? хэмээн өгүүлжээ.
Хожим нь хэдэн жилийн дараа Ядамсүрэн Цэвэгжав партизантай уулзахдаа одоо бичвэл яасан юм бэ? гэхэд: "Ээ, горьгүй. Цаг
бишидлээ. Одоо эд нар яахаас ч буцахгүй болж байна.
Лоохуузынхныг сүйтгэж байгааг хараач" гэж хорьсон гэдэг.
Түүний яриаг сонсоод 1962 онд Д.Пүрэвдоржийн "Чингис" шүлэг "Үнэн" сонинд
нийтлэгдэхэд Намын Төв Хорооны нэг томоохон түшмэл: "Ёстой сайхан шүлэг" гэж хүн хүнд үзүүлэн магтаж явснаа удалгүй тэр шүлэг буруудмагц: "Жинхэнэ үндсэрхэг үзлийн амин сүнс ханхалсан шүлэг" гэж индэр дээрээс харааж байсан тухай яриа санаанд орсонсон хэмээн Сандаг багш өгүүлрүүн: Энэ бол тухайн үеийн улс төрийн уур амьсгалыг аялдан дагалдаж, хамельончлон зүсээ хувиргагчдын дүр бөгөөд харин Цэвэгжав партизаны ул суурьтай ухаан бол түүний дэрҮэд хэлэх ярих болзол тохироог хүлээсэн тактикийн нухацтай бодлого байжээ гэлтэй.
Тийм "болзол тохироо" ч бүрдэж ирлээ. Цэвэгжав партизан шиг цээжнийхээ хөндийд олон нууц хуршаан далдалж явсан хүмүүс үг санаагаа нээн дэлгэх цаг ирэв. Энэ брл түүхэн их төвөргөөнт цагаан морин жилийн эхлэл байлаа. Тэр жилийн зун Сэлэнгэ аймгийн Түшиг сумын төвд Чойбалсангийн ялт үйлдэлд хэлмэгдсэн амь үрэгдэгсдийн дурсгалыг мөнхрүүлэх гэрэлт хөшөөг нээх ёслолд оролцохоор хэлмэгдсэн партизан нарын ураг төрлийнхөн Улаанбаатараас морджээ.
Аян замдаа нутгийн партизан өвгөд өтгөсийн тухай хууч хөөрөлдөж явахад Сумъяа бэйсийн ууган хүү Базарваань гуай Сандаг баГшид:
-Цэвэгжав партизаныг өөд болохоос өмнө нутагтаа очиход тэднийх шинэ хашаа хороо барьж байлаа. Нэг удаа холхнуур өнгөрч явтал дуудан даллаж уулзсан юм. Хашааныхаа сүүдэрт сууж тамхилангаа:
-Би чамд л нэг үг аминчилж ярихсан гэж хэзээнээс бодож явдаг юм. Би Сүх жанжны талын цэрэгт элсээд байхдаа Бухантай ахын санааг эргүүлэх бодолтой очиж уулзахад, ах Мэнгэт залангийнд хэдэн хүнтэй сууж байлаа.Мэнгэт цэргүүддээ яриа таниулга хийгээд дуусч байсан болов уу. Тэгэхээр надад айх юм байхгүй. Цагааныхан дийлбэл би Чойбалсанг татаад авна. Улаантнууд ялбал Чойбалсан намайг аварна гэж их ханхалзуур ярьж байхыг би чихээрээ дуулсан юм. Ах намайг мордуулж өгөхдөө: "Би Мэнгэтэд ам алдчихсан юм аа. Одоо энийг дагаж яваад дуусъя. Дүү минь, улаантнаа түшсэндээ түш" гэж захисансан. Үүнийг л би чамд дуулгах гэсэн юм. Санасан санаа бүтлээ. Манай нутгийнхан Чойбалсанд бүр хэзээнээс итгэдэггүй байсан юм шүү. Базарваань аа гэснийг би яаж мартах билээ хэмээн хуучилжээ.
Эдүгээ сэрүүн тунгалаг суугаа Базарваань гуай өөрийн өгүүлснийг лавтайяа нотолно. Түшиг нутгийнхан хүж барилцсан ах дүүс гэж дор бүрдээ ярьдаг байсан. Хорлоогийн Чойбалсан, Мэнгэт залан хоёрын холбоо сүлжээний тухай эдүгээ ам дамжсан домог мэт яриа их.
-Нутгийнхан Намарзан эгч хэмээн авгайлдаг авга эгч
Насанжаргал агсан маань:
"Тэр л хувьсгал үүсэх жил юмсан. Цагаан сараар ах дүүсийн нэг айл (нэрийн нь мартаж дээ)-д золгуутаар ороход Мэнгэт хоймрыг нь эзлэн ууц таллаж суулаа. Нэлээд халамцуу тэр: "Монгол (халхгэсэн үг.Ц.С.) гэвэл монгол дотор намайг татаад авах ах дүү байна аа гээд их ам задгай ярьж байхад нь би өнөө "хүж барилцсан Чойбалсангаа хэлж байна даа" гэж бодсонсон гэж ярьдаг байлаа хэмээн Сандаг багш дурсав.
Х.Чойбалсан, Мэнгэт нарын хүж барилцсан тухай энэ нутгийнхны яриа өвгөд дээдсийн уламжлалаар ураг бололцох ёсыг цаг төрийн үймээнт үед хоёр нүүрлэн хар амиа аврах хожмын хар мөртэй үгсэл хуйвалдаан байсныг гэрчлэх мэтээ. Түүхэн баримтын улбаа бүдгэрсэн өнөө үед энэ бол манай түүхчдэд анзаарууштай шижүүр байлтай.
1921 оны хувьсгалаар бут цохигдсон цагаантныхан тэр үедээ л дууссан атал дайсны талд дээгүүр зиндаатай явсан Мэнгэт улаантанд баривчлагдсан хэрнээ амьд мэнд гараад зогсоогүй хувьсгалын ачаар байгуулагдсан цэргийн сургуулийн багш болсон нь түүх судлаач хэний ч эргэлзээ төрүүлэм ээ. Ардын засагт ямар алдар гавьяа байгуулсны учир тэгж өргөмжлөгдөв? Хэний ивээлээр дулаан газар тухлан сууж, хувьсгалт үйл хэрэг бүтээлцэх залуу үеийнхний бишрэлт номтон нь болсон байх вэ? Хожмын өдөр "Өрлөг жанжин" хэмээн апдаршсан хүйс барьсан ах дүүХорлоогийн Чойбалсангийн нь "ариун сэтгэлийн" халамж биш байгаа даа?
Амар тайван цагт ардын төрийн сургуульд тийнхүү хичээл зааж байсан Мэнгэт гэнэт нэгэн өглөө ажиг сураггүй алга болжээ. Түүнийг яав ийв гэсэн эрэл сурал ч болсонгүй. Хичээл орно гэж хүлээж суусан сурагчдад захирал нь: "Мэнгэт багш нь алга болжээ" гэж мэдэгдсэнээр түүний тухай сураг мэдээ тасарсан гэдэг. Зарим нь түүнийг нас.баржээ гэсэн цуурхал үг тараасан ч гэдэг.
Харин энэ бүхнээс Мэнгэтийг Чойбалсан Манжруу оруулсан тухай ам дамжсан яриа өдгөө болтол амь бөхтэй цухалзсаар. Мэнгэт 6р мөргүй алга болсноос хойш төдийлөн удалгүй Чойбалсангийн гардан үйлдсэн "Их баривчилгаа" эхэлсэнийг ^тохиолдлын тохироо гэхэд эргэлзээтэй. Ийм улбаа бүхий учгийг хөөвөл ул мөртэй түүхийн учигч баригдмаар. Энэ дашрамд өгүүлэхэд:
• Хорлоогийн Чойбалсангийн "хувьсгалч үйл ажиллагааг" ултай судалж байсан хүний нэг зохиолч Ж.Бямбаа сэрүүн тунгалаг ахуйдаа "Мэнгэтийг Чойбалсан Харбин руу гаргасан баримт надад олдсон" гэж ярьсныг дурдалтай.
Энэ бүхэн эцсийн бүлэгтээ хошой баатар, Өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн хөрөг намтарт хавсрагдах түүхийн хуудас болох учиртай буюу.
Ялгуунбаатар бэйс Сумъяа ноёны хошууны харъяат иргэн Цэвэг агсны хүү, хэл уран зохиолын багш, өндөр настан Сандагийн өгүүлснээр тэмдэглэн толилуулсан сэтгүүлч
Чой.ЛХАГВА
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл