2010/11/13

ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР МАНАЙ ОРОН...

Улс орны гэмт хэргийн нөхцөл байдал нь тухайн улсын хөгжил цэцэглэлт, хүний эрхийн хэрэгжилт хэр байгааг харуулах нэг чухал үзүүлэлт болдог. Манай орны хувьд гэмт хэргийн үзүүлэлтээр доогуур ордоггүй юмаа гэхэд дээгүүр арай орчихгүй биз. Гэхдээ л ядуурал, ажилгүйдэл, архидан согтуурахтай холбоотой үүссэн гэмт хэргүүд болон тээврийн хэрэгсэлтэй харьцах соёл дутмаг байдал, гэр хорооллын харанхуй хүнд нөхцөл зэргээс шалтгаалсан ахуйн гэмт хэргүүд нилээд гардаг нь тодорхой. Ингээд та бүхэндээ олон улсын нэг статистик харуулаадахъя.


Хамгийн Их хүн амины гэмт хэрэгтэй улс орнууд

Улс орнууд                     Хүн амины гэмт хэргийн тоо (100 000 хүн тутамд)
1.    Свазиленд                            87,8
2.    Багам                                   52,6
3.    Монако                                 36,0
4.    Филиппин                             30,1
5.    Гватемала                            27,4
6.    Ямайка                                 20,9
7.    Орос                                    19,9
8.    Ботсвана                              19,5
9.    Зимбабве                             17,9
10.  Нидерланд                           14,8

 
Хамгийн бага хүн амины гэмт хэрэгтэй улс орнууд


Улс орнууд                     Хүн амины гэмт хэргийн тоо (100 000 хүн тутамд)

1.    Аргентин                            0,1
2.    Бруней                              0,1
3.    Буркина-Фасо                    0,2
4.    Нигер                                 0,2
5.    Гвиней                               0,5
6.    Гвиней-Бисау                     0,5
7.    Иран                                  0,5
8.    Финлянд                            0,6
9.    Саудын Араб                     0,6
10. 
Монгол                  0,7
11.  Камерун                             0,7
12.  Ирланд                               0,7

Бас нэг юмаараа ч гэсэн гайгүй байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ статистикийг  манайхан өөрсдөө гаргаж, олон улсын байгууллагад өгдөг эсвэл тухайн үнэлгээг  биднээс үл хамааран хийдэг эсэхийг мэдэж чадсангүй. Үүнийг үзээд цагдаагийн байгууллага өөрсдийгөө магтан дөвийлгөх арга, гэмт хэрэгтнүүд нь өөрийгөө улам дөгөөх нөхцөл бүү болоосой гэж маш ихээр хүсч байна. За ер нь тэд битгий олж хараг. Харин үүнийг олж үзэг: 

http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_intentional_homicide_rate

3 comments:

  1. Манайх дэлхийн олон улсын байгууллагад мэдээллээ зөв өгдөг болов уу? Хүний эрхийг баталгаажуулахад дэлхийн дулаарлын хүчин зүйл гээд сонин тайлан гаргаад ирдэг юм бишүү? Дэлхийн дулааралд олон зүйл нөлөөлж байгаа ч манай хүний эрхийн асуудалд хэцүү бишүү

    ReplyDelete
  2. sain l hereg gehdee hun amiih ni too ni tsuun yumchin tsuun l gemt hereg garii sh dee gehdee ene medeelliig hun amiin toond ni haritsuulsan medee gej naidaya daa.

    ReplyDelete
  3. neg yumaaraa ch gesen gaigui bnada

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)