2010/12/02

БИД ХУУЛЧИХАВ УУ, ЭСВЭЛ ТЭД ХУСЧИХАВ УУ...

Нийгэм, ард түмэн, улс орон эсвэл хэн нэгний амь насыг аварсан (тодорхой нөхцөлд алсан байхыг ч гавъяа гэж тооцно) төлөө хийсэн гавъяа зүтгэлийг нь үнэлж, эд баялаг, эхнэр хүүхэн, боол, адуу мал, алт мөнгөөр шагнаж урамшуулж ирсэн нь аль ч нийгмийн уламжлал. Гавъяа шагнал, урамшуулалд дээрх хэлбэрийн эдийн засгийн хөшүүргийг хэрэглэхээс гадна улс төр, сэтгэл зүй, билэг тэмдгийн шинжтэй зохицуулалт хийж ирсэн нь мөн л хуучны уламжлалтай. Чингис хаан гавъяа байгуулсан баатрууд, үнэнч нөхдөө үнэлж "есөн ял" хэлэлцэхээс хэлтрүүлэх "шагнал олгож" байсан нь үүний том жишээ.


Харин энгэрт нь ямар нэг металлын хольцтой сүрхий зүйл зүйж өгөх нь феодалын нийгмийн үеийн европоос гаралтай болохыг янз бүрээр баталж болно. Анзаарахад энэ арабууд буюу исламын шашинтнууд л энгэр сааман дээр тийм одон тэмдэг, медаль гэсэн зүйл хэрэглэж хүний гавъяаг "үнэлж үздэггүй" тусгүй нөхөд болтой.

Та бүхэндээ хүргэж, санал бодлоо хуваалцах гэсэн гол асуудал маань монголчууд бидний хэрэндээ л чухал хэмээн тооцсон хүндэт хүнийхээ энгэр юуг нь цоолдог "Алтан гадас" гэж одонтой адил загвартай Орден гэж нэг юм яваад байгааг харуулах гэсэн юм. 
 
Тэр голын сүлд сарнай хоёрыг эс тооцвол үндсэндээ нэг л тэмдэг байгаа биз. Энэ сүүлийн сарнайтай одон бол Масоны орден гэнэ. Дашрамд дурьдахад Масон гэдэг нь 18-р зуунд өрнөдөд бий болсон хаалттай шашин-ёс суртахууны байгууллага буюу бүлэглэл бөгөөд  гишүүд нь ах дүүгийн барилдлага, зохион байгуулалтын нарийн хэлбэрт шилжихээрээ эвлэл буюу Орден гэж нэрлэгддэг аж. Дээрх одон-орден нь Тримверум гэдэг масоны илбэ жидийн зөвлөл (Харри Поттер гэдэг кинон дээр гардаг ид шидийн яам гэдэг шиг)-өөс илбэ жидийн хүч чадлыг нь үнэлж өгдөг одонгийн нэг төрөл нь гэнэ. алтан, мөнгөн, зэсэн , цагаан алтан гээд 1-4 зэрэглэлтэй байна лээ.

Гол нь энэ нөхдүүд биднээс хуулчихав уу бид тэднээс... (арай үгүй байлгүй дээ)
Ингээд анзаарахад бусад олон одон медалийн хэлбэр хийцүүд адилхан харагдаад болдоггүй юм байна гэж...

Ер нь манайхан одон тэмдгийн загварыг хэрхэн сонгож, хаана "үйлдвэрлэдэг" талаар мэдээлэл байвал сонирхолтой л юм байна. Дэлхий дахинаа одон  медаль гэдэг зүйл нь нэг тогтсон загвартай байх ёстой юм болов уу эсвэл үүнээс өөрөөр зохиох хэлбэр хийцийн нөөц шавхагдсан байдаг хэрэг үү. Та юу гэж бодож байна?

Аан нээрээ дээрх масоны ордений талаар
 хаягаар орж үзнэ үү.

5 comments:

  1. xiix uymaa olj yadsan xun uymaa ene Migmarsuren

    ReplyDelete
  2. hehehe. barag huschihsan bhoooo. ene tal deer manaihan chine...

    ReplyDelete
  3. Altangadasiin huvid Fhoto evluuleg ym.Masonchuudad hezeech iim odon baihgui ym bilee.Uuniig Masonii bolon Trimverumii yamarch sitees haigaad olohgui.Galaarid guai bitgii tarhi ugaa.

    ReplyDelete
  4. Ugaasaa ene odonguud manaid Oros oos orj irsen harin Oros uls ruu Linen ba tuuniii nohod naad Mason geed bgaa nohduudiin udirdlaga door huvisgal hiisen, ingeel buh yum oilgomjtoi

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)