2011/01/11

БЛОГ ГУРВАН САРТАЙ

За блог гурван сар хүрлээ. Нээгдсэнээсээ хойш сар тутамд блогийн эргэн тойронд болсон асуудлыг уншигчиддаа хүргэх, өөрсөддөө дүгнэлт хийх зорилгоор энэхүү "тайлан"-г хөтлөх уламжлалыг тогтоосон ухаантай.
Өнгөрсөн сард блог домайн нэрээ сольж www.ulsturj.com гэх бүр сүрхий нэртэй болоод амжсан. Үнэндээ бол зүгээр улс төр.ком авъя гэтэл аль хэдий нь хэн нэгэн нь авчихсан, хоёрдугаарт сунжирсан урт нэрнээс зайлсхийх домайн нэрний уламжлалт "бодлого"-ыг баримтласан, гуравдугаарт хүн бүр энэхүү ойлголтод харшилтай ханддаг байдлыг жаахан ч гэсэн өөрчилж, эрүүл, олон талт өнцгөөр нийгэм-улс төрийг харж болдог юм гэдгийг мэдрүүлэхийг хичээсэн болно. Ийнхүү нэрээ солиход туслалцаа үзүүлсэн анд Н.Батсүмбэрэлдээ талархаж буйгаа дашрамд илэрхийлэе. Блог толгойгоо "Цахим улс төр" хэмээн өөрчилснийг та бүхэн анзаарч байгаа байх.

Мөн хугацаанд блогт "Цахим ярилцлага" хэмээх шинэ булан нээгдэж анхны зочноор Г.Эрдэнэбат оролцлоо. Дараагийн ярилцлагыг тун удахгүй та нартаа  хүргэх болно. Ийнхүү цахим хэлбэрээр ярилцлага хөтлөх санааг өгсөн найз С.Нямдорждоо блогоор дамжуулан баярласнаа илэрхийлэе.

Энэ сард блогт хамгийн их уншигдсан нийтлэл, өгүүллийг танилцуулъя.





































































































За мөн аль улс орноос хамгийн олон хандсан болохыг харуулъя.

1. Mongolia           
4,030
2. Russia
                408
3. Turkey               
311
4.Taiwan               
272
5. South Korea    
234
6. United States  
161
7. Switzerland     
118
8. Bangladesh     
68
9. Thailand          
48
10. Australia       
42

Монгол хүн байдаг юм болов уу гэмээр улс орнуудаас ч хандсан байв. Тухайлбал, африкийн Сенегал, Египет, арлын орон Шри-ланк, Гибралтараас тус тус хандсан байна лээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)