“Монгол хүү” гэж Ленинградын кино студийн найруулагч И. Траубергаар ахлуулан 1936 онд манайхны бүтээсэн анхны уран сайхны кино (тухайн үед дуут зураг гэж орчуулж байв. Боломжийн орчуулж шүү) байх. Дуут зураг эхлэхдээ, унадаг дугуйтай, морьтой, чийчаан тэрэгний чигнаал барьсан явган гурван хүн гурван талаас гэнэт цуглаад, нэгэн сайхан бүсгүй рүү харж байгаад нэг нь чигнаалдаж, нөгөө нь унадаг дугуйныхаа юу ч юм нэг юм дуугаргаж, гурав дахь нөхөр хуруугаа амандаа хийгээд исгэрдэг. Тэгээд нэг зэрэг гүйлддэг. Орчин үеийн хэлээр флэш-моборхуу юм уу даа.
Хувь тавилангаа шашны ном, ламын мэргэ төлгөөр шийддэг тухайн үеийн нийгмийн харанхуй бүдүүлэг байдлыг шүүмжилсэн уг дуут зурагны гол санаа одоо ч ач холбогдлоо алдаагүй байна. За тэр ч яахав.
Нийгэмд шинэ тутам үүсч буй үзэгдэл, үйл явцыг гайхан цочирдож хүлээж авах нэг хэсэг байхад орчин цагт хүмүүс юу ч сэдэж бүтээх явдлыг байх ёстой зүйл мэтээр хойрогшиж хөшсөн сэтгэлгээгээр хандах нөгөө хэсэг байх. Ямартай ч манайдаа шинэд тооцогдох уг нийгмийн үзэгдлийн талаар бага ч гэсэн ойлголт өгөх зорилгоор доорх мэдээллийг бэлтгэв.
Flash-mob гэж юу вэ?
Flash-mob бол нэг газар олон хүмүүс болзон цуглаж, ямар нэг сонирхолтой үйлдлийг хамтдаа хийдэг “зугаатай” арга хэмжээ юм.
Жаахан дэлгэрүүлж тайлбарлахад, олон нийтийн газар, нэг цаг хугацаанд хүмүүс санамсаргүй болон зориуд цугларах явдал. Тэгээд цугласан хүн бүр товлосон ямар нэг сонирхол татахуйц үйлдлийг тус бүртээ эсвэл нэг зэрэг хийж гүйцэтгэнэ. Дараа нь уг газраа ирсэн шигээ гэнэт орхин одно. Ингээ л болоо. Мэдээж флэш-мобд оролцох хүмүүс гар утас, интернет ашиглан уулзах газар, цаг хугацаа, хийх үйлдлээ урьдаас товлон зарладаг. Гэхдээ арга хэмжээнээс өмнө оролцогчид нэг нэгтэйгээ харьцаагүй, нэгийгээ огт танихгүй буюу цуглах газраа ирээд нэгийнхээ барааг хардаг онцлогтой.
Анхандаа флэш-моб нь улс төр, шашин, реклам сурталчилгааны зорилго агуулдаггүй, зүгээр л хөгжилтэй зугаа байж. Нийгмийн энэ өвөрмөц зугаа анх 2003 онд АНУ-ын Нью-Йорк хотод үүссэн гэж үздэг. Нэг удаа Macy’s хэмээх дэлгүүрийн мебелийн тасаг руу 150 хүн зэрэг орж, хотын захын коммунд зориулан “хайрын хивс”-ийг 10000 долларт өгөхийг нэг дуугаар хүссэн нь анхны флэш-моб байсан гэдэг. Мөн Р.Занзуэта хэмээх програмист залуу америкийн мэдээллийн технологийн судлаач Х.Рейнголдын “Ухаалаг цугларагсад: нийгмийн дараагийн хувьсгал” (Smart Mobs: The Next Social Revolution) номноос сэдэл авч анхны флэш-моб зохиосон гэх хувилбар ч бий.
Тэр цагаас хойш флэш-моб ер бусын хурдацтай тархаж эхэлсэн байна. Денвер хотод 400 хүн нэгэн барилгын давхар бүрт тархан байрлаад ширээний теннисний бөмбөг харилцаж байгаа мэт доод давхарынхан нь “Пинг” гэх хашхирахад дээд давхарынхан нь “Понг” хэмээн хариу орилох флэш-моб зохиов. Манхэттенд 250 хүн дээд зэрэглэлийн зочид буудалд орж 15 секундын туршид тасралтгүй алга ташсан байна. Берлинд 250 хүн Америкийн элчин сайдын яамны гадаа цуглаж оргилуун дарсны бөглөөг нэг зэрэг мулталж “Наташагийн төлөө” хэмээн нэг амьсгаагаар хөнтөрсөн гэдэг. Лондонд 4000 хүн вокзал дээр нэг зэрэг бүжиглэв.
Нийгэм судлаачид флэш-мобыг нийгэм-соёлын үзэгдэл, хотынхны идэвхтэй үйл ажиллагааны шинэ төрөл гэж хэдийнээс тооцох эхэлжээ. Дээр дурьдсан Х.Рейнголдын бүтээлд бичсэнээр бол мэдээллийн технологи нь нийгэмд ер бусын хөдөлгөөнт шинж чанарыг олгох болсон аж. Хүмүүс өөрсөддөө тохиромжтой цаг, газраа “ухаалаг цугларагсад” (smart mob) цугларах, эсвэл тарахын тулд хамгийн болхи техник хэрэгслийг ашиглах шаардлага тулгардаг. Үнэхээр орчин үеийн мэдээллийн технологигүйгээр флэш-мобын талаар ярих аргагүй юм.
Флэш-моб нь өөрийн гэсэн өвөрмөц дүрэмтэй.
• Арга хэмжээ гэнэтийн санамсаргүй мэт байх. Үйл ажиллагаа эхлэхээс өмнө тухайн газар хүмүүсийн анхаарал татаж, цугларах нь зохисгүй. Оролцогчид эхлэх дуусах хугацаагаа маш нарийн баримталж, гэнэт гарч ирсэн шигээ огцом алга болох ёстой.
• Хийж буй үйлдэл тодорхой утга санааг илтгэх албагүй. Үйлдэл хийгээд хэлэх үг, дуу хоолой нь яг нэг зэрэг байх ёстой.
• Хийх үйлдлийнхээ сценариа нарийн чанд мөрдөнө.
• Орчин тойрныхоо хүмүүсийг түрэмгий, эрс үйлдэлд уриалж, хууль, ёс суртахуун зөрчиж, ямар нэг улс төрийн утга санаа илэрхийлж болохгүй (гэхдээ эдгээр дүрэм нь экстрим-моб болон улс төрийн мобд хамаарахгүй).
• Арга хэмжээ гэнэтийн санамсаргүй мэт байх. Үйл ажиллагаа эхлэхээс өмнө тухайн газар хүмүүсийн анхаарал татаж, цугларах нь зохисгүй. Оролцогчид эхлэх дуусах хугацаагаа маш нарийн баримталж, гэнэт гарч ирсэн шигээ огцом алга болох ёстой.
• Хийж буй үйлдэл тодорхой утга санааг илтгэх албагүй. Үйлдэл хийгээд хэлэх үг, дуу хоолой нь яг нэг зэрэг байх ёстой.
• Хийх үйлдлийнхээ сценариа нарийн чанд мөрдөнө.
• Орчин тойрныхоо хүмүүсийг түрэмгий, эрс үйлдэлд уриалж, хууль, ёс суртахуун зөрчиж, ямар нэг улс төрийн утга санаа илэрхийлж болохгүй (гэхдээ эдгээр дүрэм нь экстрим-моб болон улс төрийн мобд хамаарахгүй).
Улс төрийн флэш моб
Флэш-моб нь нийгэм, улс төрийн утга санааг агуулж болно. Тийм ч учраас түүнийг нийгэм-улс төрийн ажиллагаа хэмээн нэрлэх нь олонтаа. Өөрөөр хэлбэл, янз бүрийн жагсаал цуглаан гэсэн уламжлалт, хүмүүс нэгэнт залхсан аргуудаас илүүгээр тодорхой асуудалд нийгмийн анхаарлыг татах, өөрсдийн санаа бодлоо илэрхийлэхийн тулд аюулгүй, энгийн, зардал багатайгаар нь флэш-мобыг сонгох явдал өргөжиж байна. Гадны улс орнуудад сонгуулийн кампанид олон янзын флэш-моб зохиох явдал нилээн түгээмэл болж.
Флэш-моб нь нийгэм, улс төрийн утга санааг агуулж болно. Тийм ч учраас түүнийг нийгэм-улс төрийн ажиллагаа хэмээн нэрлэх нь олонтаа. Өөрөөр хэлбэл, янз бүрийн жагсаал цуглаан гэсэн уламжлалт, хүмүүс нэгэнт залхсан аргуудаас илүүгээр тодорхой асуудалд нийгмийн анхаарлыг татах, өөрсдийн санаа бодлоо илэрхийлэхийн тулд аюулгүй, энгийн, зардал багатайгаар нь флэш-мобыг сонгох явдал өргөжиж байна. Гадны улс орнуудад сонгуулийн кампанид олон янзын флэш-моб зохиох явдал нилээн түгээмэл болж.
Бүр улс дамнасан буюу глобал шинжтэй улс төрийн флэш-моб зохиохын тулд оролцохын уриалсан зараа интернетээр цацах явдал цөөнгүй гарах болсон. Улс төрийн флэш-мобын зэрэгцээ бодит буюу жүжиглээгүй, i-mob буюу интернет-моб, арт-моб, экстрим-моб, L-mob буюу уртасгасан моб, фен-моб, date-mob, mob-house буюу түр амьдрах моб, тоглоом-моб зэрэг олон төрлүүд байдаг аж. Харин смарт-мобыг энэхүү цугларалтын агуулга, утга анаа, зорилго гээд флэш-мобыг түүний хэлбэр, цугларах технологи хэмээн томъёолж харагддаг.
Флэш-мобыг хувьслын явцад жам ёсоороо бий болсон бүлгийн сэтгэл зүйн гаргалгаа бөгөөд сэтгэл гутралын өвөрмөц эм, хүмүүс өөрийгөө таних, толгой дахь хогийн саваасаа ангижрах, цэвэрлэхэд тусалдаг зохиомжилсон нийгмийн амьдрал гэж тайлбарлаж байна. Гэтэл ямар ч утга учиргүй барууны тэнэглэл, хийж байхаа олж ядсан зүйл, хэнээтэй нөхдүүдийн ойлгомжгүй үйлдэл мэтээр шүүмжлэх нь ч бий.
Харин манайд флэш-моб…Анхны флэш-мобыг “Цахим өртөө” ТББ санаачлан 2007 оны 11 сарын 26-нд ШУТИС, КТМС-ийн 40-өөд оюутан залуус цугларан зохион байгуулжээ. Тэд Гадаад харилцааны яамны баруун талд байдаг “Халуун элгэн нутаг” дуунд зориулсан хөшөөний дэргэд цугларч, хамтдаа уг дууг дуулж, тусгаар тогтнолын тухай ярилцаад тарцгаасан байна. Хажуугаар явж байсан хүмүүс учрыг нь ойлгохгүй ч хамтдаа энэ дууг дуулцгааж байсан аж. Их хүйтэн өдөр байсан тул хүмүүс жаахан зутруу харагдаж байсан ч сонирхолтой арга хэмжээ болж чадсан гэдэг.
Харин хамгийн сүүлд буюу 2010 оны 11 сарын 11-ны өдөр TEDY төвийн өмнөх талбайд 300 залуучууд цугларан “Dance” төрлийн флэш-моб хийж гүйцэтгэсэн бол сарын дараахан 600 гаруй оюутан залуус Сүхбаатарын талбайд цугларан Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэнд хүргэж “Ардчилал 20” үгийг биечлэн дүрсэлж үзүүлсэн байна. Нэг нь бизнесийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ байсан бол нөгөө нь улс төрийн шинж чанар агуулсан үйлдэл байсан нь төвөггүй ойлгогдож байгаа. Аль аль нь интернетэд бичлэгээр хадгалагдсан байна лээ. Урьд нь болж байсан бусад флэш-моб жишээ нь, “Тэнгис”, “Өргөө” кинотеатрууд, Нарантуул зах дээр болсон флэш-мобууд, “7 сарын 1” үйл явдлыг дурсан Сүхбаатарын талбайд болсон “Гацалт” зэргийг харахад, манай “Гэнэт цугларагсад” арга хэмжээ гол төлөв бүжгийн хэлбэрээр бизнесийн үйл ажиллагаа сурталчилсан эсвэл улс төрийн шинж чанар агуулсан флэш-моб зонхилж байгаа нь анзаарагдана.
Цааш цаашдаа ч олны анхаарлыг татсан нийгмийн энэхүү өвөрмөц үзэгдлийн тоо улам бүр өсөх нь гарцаагүй. За тэгээд хүүхдүүд минь дэлхий дахины анхаарал татахуйц содон сонирхолтой флэш-моб хийгээд, сайхан наадаад байгтий.
tedy-n umnuh talbain tsuglaralt dance ih dajgui sanagdsan ter chin setgeleeree shan oroltsoj bgaa zaluus. harin ter ardchilal 20 bol yahav dee munguur hucheer shahuu tsuglarsan heden nuhud l nuuree haagaad l bsan sanagdana
ReplyDeleteSONIRXOLTOI NIITLEL BN BAS FLASH MOB IIN TALAAR MEDEELEL UGSUND BAYARLALAA AMJILT
ReplyDelete