Монгол түмэн бидний баяр баярын дээд нь сар шинийн баяр билээ. Ингэж өгүүлэхийн учир нь бусад ямар ч баяр, тэмдэглэлт өдрүүд цагаан сарийн битүүн, шинийн нэгэн, хоёрон, гурван, найман, арван таван шиг бэлэг дэмбэрэл, шашин шүтлэг, зан заншил, уламжлалын гүнзгий утга санаа агуулдаггүй билээ. Иймийн учир Монгол хүн бүр л эрвийх дэрвийхээрээ цагаан сарыг угтаж тэмдэглэж ирсэн.
Битүүний орой хүн бүр цадатлаа идэхээс гадна айл өрх бүхэн давс, цайны сав, түлээний авдраа хүртэл дүүргэж ирэх оноо элбэг дэлбэг угтах бөгөөд шинийн нэгний өглөө хүн бүр ямар нэгэн шинэ дээл хувцас өмсөж, бүтэн жил сайн сайхан явахаа бэлэгдэн элдэв муу үйлээс зайлсхийн, билэг дэмбэрэлтэй үгс хэлэлцэж, ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн золгодог.
Энэ их билэгдэл нь Монгол хүний баярхуу, нэрлэхүү зантай нийлээд айл өрх, хувь хүнээс багагүй хэмжээний зардал шаардах боловч бүтэн жилийг билэгдэх энэ өдрүүдийг айл гэр, хүн бүр л баян тарган шинэлж өнгөрөөдөг. Өвөөгийн маань ярьж байснаар дээх нь үед тэдний нутагт гэрээ зарж, цагаан сар хийгээд эд хогшлоо буйран дээрээ хураачихаад хэдэн хүүхдээ дагуулан хавар, зун, намартаа айл хэсэн зарагдаж, гэрийн мод, эсгий зэргийг цуглуулан анхны цастай зэрэгцэн орох оронтой болж байсан хүн бий гэх.
Мөн хэвийн боовоо модоор хийчихээд жил бүр гаргаж тослоод таваг засдаг айл ч цөөнгүй байсан гэдэг. Тэгэхээр өвлийн хүйтнийг дөнгөж даван, хавартай золгох энэ өдрүүд нүүдэлч өвгөдөд маань хичээн чухал байсан нь харагдана. Тиймээс ч зуны дэлгэр цаг ирэн, хүн малын зоо тэнийх хүртэл хэсэг зуур амарч, нөр их ажлаа түрхэн зуур мартан цэнгэх баяр нь цагаан сар ч болдог байж мэдэх юм.
Цаг цагт нэг цаддаг, Цагаан сараар нэг цаддаг
Баян хүнийг баярхуулж, хоосон хүнийг хохируулах цагаан сар маань эдийн засгийн эерэг, сөрөг олон талтай нь мэдээж. Баярын идээ, ууцнаас эхлээд ах дүүсийн гар цайлгах бэлэг сэлт нь өрх гэрийн төсөвт хүнд тусдаг бол худалдаа арилжаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд багагүй ашигтай. Зарим улс орон өөрийн уламжлалт баярыг олон хоног тэмдэглэн, үйлдвэр, худалдаа эрхлэгчдээ дэмждэг. Үүнд бас харилцаа холбоо, зам тээвэрийн салбарыг ч оруулж болно. Тиймд жил бүрийн Монголын цагаан сарыг Монгол бэлэгтэй, Монгол хүнстэй гэх уриан дор тэмдэглэж байвал. Гэхдээ ийм санаа аль хэдийн гарч ажил хэрэг болж байгаа нь сайшаалтай. Хэн хэндээ хэрэгтэй уг санааг иргэн бүр дэмжээд өгвөл гаднаас хамаг юмаа авдаг манай зах зээлд хэсэг мөнгө ч гэсэн үлдэх нь мэдээж.

Цагаан сараар нэг ах дүү, хамаатан садантайгаа бөөнөөрөө уулзаж шинэ хүргэн бэрүүд, мэндлээд удаагүй нялх дүү нараа харж танилцах нь гэр бүлийн үнэ цэнийг өсгөх нийгмийн чухал ач холбогдолтой. Харин хот суурин үүсгэн амьдрах орчин цагийн Монголчууд бидэнд нүүдэлчин бэлэг дэмбэрэл агуулсан цагаан сарыг тэмдэглэх, билэгдэх нь багагүй асуудал үүсгэнэ. Өглөө эртлэн зүг, мөр гаргахаас эхлээд цонхоор өргөх цай, ундааны дээж машин тэрэг дээр асгарахаас гадна үдэш хонио хотлуулаад битүүрэх, нар ханын толгойд ирэх үед золгох, адуу мал бараг үзээгүй өсөж буй хүүхдүүдэд дааганы далан, бярууны булчин тайлбарлах зэрэг нь нилээдгүй “хүч” шаардана. Гэвч эдгээр нь яахав тэгс гээд учраа олоод байж болохоор зүйл.
Үүний зэрэгцээ цагаан сар маань төр ёсны баяр уу, эсвэл уламжлалт шарын шашны маань баяр уу гэсэн асуудал буй. Сүүлийн жилүүдэд манай оронд хүчтэй дэлгэрэх болсон гадны шашны урсгалуудтай энэ баяр хэр уялдаж байна? Шашин нь хэдий харийн ч гэсэн шүтэж биширч буй хүмүүс нь та бидний нэгэн адил Монголчууд. Нэгэн үе төрийн гурван өндөрлөг маань шинийн нэгний өглөө Гандан хийдээр орж хурал номд сууж, арц хүж уугиулах зэргээр цагаан сарын бүхий л зан үйлд гандан хийд, лам нар маань голлох үүрэгтэйг нь бодохоор шашны баяр гэмээр. Гэтэл яалт ч үгүй улс орон даяар гурав хоног амарч, төр өөрөө битүүрч, шинэлэх ёсонд зохион байгуулалттай хандах нь төр ёсны баяр мэт. Хэдий эдгээр энэ асуудал нь өнөөдөр онцын чухал биш санагдаж болох ч ирээдүйд хүндрэл учруулж нийгмийг талцуулж болох юм. Тиймээс жил бүрийн цагаан сараар төр, шашны хэмжээ заагийг улам бүр тодруулж Монгол төр ёсны уламжлалаа илүү товойлгох нь зүйтэй мэт.
Ингээд бидний блогийг уншигч та бүгдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж сар шинийн мэнд дэвшүүлье.
Ингээд бидний блогийг уншигч та бүгдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж сар шинийн мэнд дэвшүүлье.
А. Энхбат 2011. 02. 06. Анкара хот.
Хүн төрөлхтний баярын гарал нь тухайн улс түмний уг гарлаас шалтгаалдаг. Баяр гэдгийг утга учиртай болгон тэмдэглэдэг ард түмэн бас л нөгөөх еврейчууд. Баяр гэхээсээ илүү шийтгэл, гэмшил, хорсол, ухаарал аль алиныг нь бүх баяртаа шингээчихсэн айхтар ард түмэндээ. Суурин газрын шахцалдан суудаг ард түмэн баяраа гэр бүл, ураг удмаас гадна хот хороо, газар суурингаараа хамтарсан тэмдэглэгээ байдаг бол манай төр ёсны хамгийн том баяр нь Наадам л байгаам. Цагаан сараар ураг удмаараа цуглаад овог аймгаараа мэнд усаа мэдэлцэж хийж байсан энэ баяр орчин үежээд худалдааны боом-ыг дэвэргэдэг баяр болчихсон. Зул сараар гэр бүлээс гадна худалдаачид баярладаг шиг манайхан худалдаачдаа жилдээ 3 удаа баярлуулж байна ш даа. Яаах аргагүй цагаан сар ба хар нулимас болж байгаа нь билэгдэл ярьдаг Монголчуудын нэрэлхүү зан даа хөөрхий. Одоо баяр болгоноор УИХ-ын гишүүд гардаг болж. Шинэ жилээр Ёлко нээж, шагнал гардуулдаг бол Цагаан сараар том дээл өмсөөд солгой, бүдүүн нарийн хоолойгоор дуу дуулах юм. Манайх шиг УИХ-ын гишүүд нь ТВ од болох дуртай улс байдын болов уу? Инээс ч хэцүү уйлах ч хэцүү хачин юмаа
ReplyDeletetuuh
ReplyDeletesonirhogch; Mongolchuud aa bugd sertsgee, tuuhen notloh barimttai zuil unshij , bichij baitsgaya. tsagaan sar bol yag bodit utgaaraa Mongoliin bayar bish, yag odoogoor delhii niiteer chinese new year gej helj bichij bna, tuuhen barimt ni ch gesen yag hujaa-s uuseltei ni notlogdson ed, aaan harin Mongolchuud bid odoogiin ene tsagaan saraas uur utgaar ezen Chingisiin ued idee undaa elbeg delbeg namriin nalgar tsagt ahas deedsee hundleh utgaar hiideg bsan tuhai tuuhen barimt bol bii, id uvliin huitend mal aj ahui erhelj teruugeeree ami zuulgaa hiij bsan uls eliigee hiiij bayarlah vee dee, ta nar neg sain bodood uz dee??? ene bol eruusuuu tsever Manjiin bodlogo sh dee, deelnii nudarga, shariin shashin, ieven, teveg , hadag, zaa er ni toochvol manjiin Mongoliig muhuuuh bodlogiig toochoood
duusahgui ee, er ni tur zasag gej bdag bol ene odooniii hujaa tsagaan sar-g bur musun halj, aan harin etseg uvgudiin ariun yosiig dagaj idee airag undaa elbeg delbeg namriiin sard Mongol bayaraa hiih heregtei, ugaasaa tiim tuuhen tsag uee ireh l bno. usa,bn
жил ирэх тусам Монгол уламжлалаа уландаа гишгэдэг болоод л байгаад нь харамсаж суух юм даа , энэ жил ардын дууны нэг клип европ хувцастай шалдан шахуу хүүхэн дуулж хийлгэсэн байхыг харлаа, бас уяачид чинь өөрсдөө монгол наадгай болох морь уралдах тоглоомыг модон морь орлуулан уралдаж байхыг бас харлаа ,
ReplyDeleteза тэгээд баярхаж цэцэрхэж хийсээр байгаад Монгол гэх тодотголтой баяруудаас юу ч үлдэхгүй байж магад болж байна даа