Соц-үеийг шүүмжилсэн нэг ийм онигоо байдаг даа. Нэг Америк эр: "Америк бол эрх чөлөөний орон. Би яг одоо гадаа гараад, Ерөнхийлөгч огцор! гэж орилж чадна."
Хариуд нь орос эр: "Гайгүй байлгүй, би ч бас гадаа гараад америкийн Ерөнхийлөгч огцор! гэж орилж чадна шүү дээ".
Чөлөөт ардчилсан нийгэмд өөрийнхтэйгөө цуг өрөөл бусдын эрх баригчдыг шүүмжлэх эрх чөлөө олгогдсон байдаг онцлогтой. Гэхдээ энэ нь бодит байдал дээр хүчирхэг чадалтай, том улс орнуудын хувьд л хүчинтэй. Өөрөөр хэлбэл, манай мэт орон өөрийнхөөсөө хальж өөр том улсуудын эрх баригчдыг хамаа намаагүй шүүмжилвэл, нөхдүүдийн зүгээс дургүйлхэж, өгдөг жаахан тусламжаа зогсоохоос аваад бодлогын хайчин галанд орчих магадлалтай хэмээн "болгоомжилдог"-оо нуух юун.
Ингээд та бүхэндээ нэгэн сонирхолтой арга хэмжээний тухай зураг олсоноо хүргэж байна.
Германуудын хувьд өөрийн төдийгүй өрөөлийн улс төрчдийг юутай хээтэй нь өнгөц шүүмжлээд зогсохгүй хошин шогийн дүр болгон зугаацдаг наадам зохиогоод багагүй хугацаа өнгөрч байна. Хошин шогийн мэдрэмж муутай, хямсгар дүртэй германчууд дэлхийд танигдсан лидерүүдийг ийнхүү шоглоом тоглоомын бай болгож чадаж байгаа нь нэг талаар тэдний чансааг илтгэж байгаа хэрэг. Нөгөө талаар бусад улс орнуудадын өөрийн ардчилал, улс төрийн соёлын түвшингээ харуулах бас нэг өвөрмөц арга юм.
Манайхан ч гэсэн өөрийгөө төдийгүй олон түмнийг бухимдуулсан "цусан тангараг", "өлсгөлөн", "улс төрчдөөр сор залах", "өөрийгөө шатаах", "өлсгөлөн зарлах" зэрэг айдас дагуулсан арга хэмжээнээс илүүтэй иймэрхүү алиа марзан басхүү улс төрчдийг хатуухан чимхсэн үйл ажиллагаа зохиож байвал яадаг юм болоо гэж санаа төрсөнөө далимд нь хэлюү.
|
М.Ахмадинежадыг "цөмын" суганы үнэрт мансуурсан Ж.Буш. "Чөтгөрийн тэнхлэг" нь "Тамын суга" болсон нь. |
|
Уруугаа харж унасан тэнгэрийн элч Обама. |
|
Исламын шахидууд: "Хэвшсэн зан үйл", "Үйл ажиллагаа" гэсэн шошго өлгөсөн байна. |
|
Италийн мафиудтай "нягт" харилцаатай Берлускони |
|
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын төрийн НБД Хиллари, Саудын арабын хаан Абдулл нарын Wikileaks-ээр хамаг юмаа илчлүүлснийг шогложээ. |
|
Дюссельдорф Эльберсийн "Обер-буддамистра". Бясалгалын хүч. |
|
Ариун Ева мэт нүцгэн Германы канцлер Ангела Меркель татвараас бултсан гэх иргэдийнхээ тухай мэдээлэл агуулсан диск хулгайлж, хорт могойн тавьсан "нүглийн цаламд" өөрийн мэдэлгүй орж буйг дүрсэлсэн ажээ. |
|
Орос ба Катарт 2026 оны хөлбөмбөгийн аваргын тэмцээн явуулах эрхийг олгож буй FIFA. Зуун еврогийн дэвсгэрт гартаа атгасан биеэ үнэлэгч байдлаар дүрсэлжээ. |
|
Зүүний сүвэгчээр тэмээ чихэхийг хүчээж буй Барак Обама. |
|
Европын холбоог ганцараа мөрөн дээрээ үүрсэн хөөрхий Ангела Меркель. |
|
"Путины хэвлэлийн эрх чөлөө" наалт бүхий Путинан гар буу |
|
Ерөнхий сайддаа хөтлөгдсөн Оросын доберман ерөнхийлөгч. |
|
"Хуучнаа шинээр солих буюу асуудалтай хэсгээ тайрахуй" уриатай, германы сүлд болох хоёр бүргэдээр хөхөө халхавчилсан, гоо сайхны мэс засал хийлгэж, баясалтай амгалан суух Ангела Меркель. "Хэрэв улс төрийг шүүмжлэхгүй юм бол уйтгартай хэрэг" хэмээн тэрээр тайвнаар мэдэгдэж байна. |
|
"Еврейн эсрэг үзэл" гэсэн наалт бүхий чөтгөртэй гар барьж буй Ромын пап. |
|
Нэг орон дээр БНХАУ-ын тэргүүн Ху Циньтаотай хамт хэвтэх Барак Обама. |
|
Хэрэглэгчдээ нэвт сүлбэсэн 'Nokia' компаний хутга. Уриаг нь шоглосон байдлаар дүрсэлжээ. |
manaihaniig ingevel shuuhed ogchih baihdoo.
ReplyDelete