2011/05/06

ДАЙСНАА ДАРСАН НЬ

"Христийн оройн зоог" гэх алдарт уран зургийг санагдуулам эдгээр зурагнууд сүүлийн үед гадны сонин сэтгүүл дээр гарснаар ихээхэн шуугиан тарьж байна. АНУ-н Ерөнхийлөгч Барак Обама, Дэд ерөнхийлөгч Жое Байден, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Батлан хамгаалах яамны сайд Роберт Гейтс тэргүүтэй лидерүүд ийнхүү өөрийн заналт дайсан, алан хядагч Осама Бин Ладенийг устгах ажиллагааг техник технологийн дэвшлийн ачаар шууд харж ба удирдаж байгаа нь энэ. 



 

“Geronimo үхсэн” гэх нууц кодоор томъёолсон тэнгисийн цэргийн хүчний эхлүүлсэн  ажиллагаа хүссэн үр дүндээ хүрч буйг амьсгаа даран ширтэх АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, амаа даран харах Хиллари Клинтон нарын энэ зураг хүн төрлөхтөнд нэгэн шинэ үеийг авчирч байгааг олон улс судлаачид хэлж байна. Харин ирж буй шинэ үе ямар байх талаар түмэн янзын таамаг аль хэдийн дэвшээд эхэлжээ. 
А. Энхбат 2011. 05. 05

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)