2011/11/10

ӨРНӨДИЙН РОМАНТИК ОРЧИН БА НҮҮДЭЛЧИН АХУЙН ХОСЛОЛ

За энэ зураг эрхгүй анхаарлыг минь татлаа. Норвеги дэх нэгэн гэр буудал юм билээ. Эхлээд тус гэрийн гаднах хэлбэрийг хараад зүгээр дуурайлгасан эсвэл тэд угаас ийм загварын гэртэй байсан байж таарлаа хэмээн таамаглав. Харин дахиад лавшруулаад хартал нүүдэлчин бидний гэртэй яг адил байх юм. Тэд биднээс соёлтой нь аргагүй хуулжээ. Гол нь энэ гэрийн дотоод зохион байгуулалтыг тун аятайхан болгоод зогсохгүй, гадаад орчин нөхцөл нь тансаг хангалуунд дуртай европчуудын сэтгэлийг эрхгүй татаж чадсан зүйл болжээ. 


Европ дахь нүүдэлчин гэр буудал. Авах санаа оноо, шийдэл нэг бус байна шүү. Яахаараа монгол гэр гэхээр л дундаа зуухтай, бас бүрээс нь гэхээр удалгүй өнгөө алдчихдаг материал бүхий цагаан өнгөтэй цуу ямбуу, гадаад орчин, дотоод тавилга нь уламжлалт ахуйгаас цааш хэтрээгүй байх ёстой гэж. Ялангуяа жуулчдыг татахыг хүсвэл тэдний хүсэл мөрөөдөл, дассан орчинтой хослуулсан шийдлээр гэр буудлуудаа тохижуулж болохгүй гэж. 

Олон зүйл нуршилгүй зургаа харуулах минь...
















No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)