Эдийн засаг бол улс
төр
“Шинэчлэлийн Засгийн газар”
шинэчлэгдээд сар гаруйхан болж байна. “Шийдлийн Засгийн газар” ажилдаа ороод
удаагүй. Монголчууд өмнөх засгийн паянг
мартаж, харин шинэ засгийн өнгө төрхийг шинжлэх, ирээдүйг нь таамаглан оюун
бодлоо уралдуулах болов.
Юун түрүүнд олон нийтэд хүлээлт
үүсгээд байсан Мэргэжлийн Засгийн газар хийгээд Ерөнхийлөгчийн зүгээс
шахамдуулсаар ирсэн “давхар дээлгүй засаг байх” горьдлого талаар боллоо. Жам
ёсоороо нам, фракцуудын төлөөллийг тэнцвэртэй хангахад Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг бүх хүчин чармайлтаа тавилаа. Цаашдаа ч бусад албан тушаалын
задаргаан дээр хэрхэх тухайд нарийн тохиргоо хийгдэж буй сурагтай.